|

Бороотой өдөр эдгээр дуунуудыг сонсоод ажлаа хийвэл ямар уу

Бороо орохоор сэтгэл нэг л гунигтай болчихдог. Гэхдээ тэр гуниг яагаад ч юм хачин сайхан "амттай", бүр дахин дахин санаа алдмаар санагдуулдаг. 
 
С.Начин: БОРОО 
Бороо дусагнаад л тэгсэн хэрнээ
Нэг л гуниглангуй
Нулимсаа хатамжилсан эрх хүүхэд шиг
Бүр тийм л гэсэн шиг ганц хоёрхон дусал
Хаяад л....
Яг миний зүрхний түг түг хийх цохилт шиг
Ялгуухан алгуурхан асгараач
Ямар үед нь ороод, хэдийд нь цурхирдагаа
Яг одоо хэлээд өгөөч
Асгараач.....

Б.Баясгалан: Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод…
***
Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа
Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй
Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ
Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа.
2008.06.25
 




 
 

 
 
 
 


853
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1434 2015-06-18
  • "Дэгжин гүнж"-ийн ээлжит нэгэн элийрэл Үзсэн   2265 2015-03-10
  • Гайхалтай бүжиг Үзсэн   2344 2014-07-23
  • Бритни унасан ч дуугаа дуулсаар Үзсэн   1744 2015-05-07
  • Ц.Намуун: Би нүүрээ будахад туршлага дутсанаас гоо сайхны хагалгаанд орсон гэх яриа гарсан Үзсэн   1371 2015-08-17
  • Шумуул хүний цусыг хэрхэн сордог вэ? Үзсэн   2138 2014-07-18
  • Коби Брайнтын нисдэг тэрэг осолдох үеийн бичлэг ил боллоо Үзсэн   1120 2020-01-27
  • "Адидас" Мессид цагаан алтаар бүтээсэн пүүз бэлэглэжээ Үзсэн   1344 2016-01-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.