|

Америкт "мянганы үер" бууж, гудамжаар авс хөвж байна VIDEO

Америкийн Өмнөд Каролин мужийн Спрингфилд хотод аадар бороо орж, "мянганы үер" буулаа. Их борооны улмаас орон нутгийн оршуулгын газрын хөрсийг урсгажээ. "Daily Star"-н мэдээлснээр талийгаачтай авсууд их усанд хөвж явна гэнэ.

Хотын эрх баригчид үерийн ус татарсны дараа хөвж яваа авсуудыг барьж аван буцааж газарт нь оршуулна гэж амлаж байна.
 
Өмнөд ба Хойд Каролины аадар бороо, үерт одоогоор 12 хүн амь үрэгдээд байна. Мөн олон мянган хүн орон гэргүй болж, эд хөрөнгөө үерт урсгажээ. Бүс нутагт Онц байдал зарлажээ. Их бороо, үерийн улмаас аюултай усны могой, матар хотод ирнэ гэж эрх баригчид болгоомжлуулж байна.
 
Өмнөд Каролины амбан захирагч Никки Хэйли "Энэ бол мянганы аадар бороо" гэж мэдэгджээ. Харин цаг уурчид "Конгари голын усны түвшин 1936 онооос хойш хамгийн өндөр үедээ байна" хэмээн тайлбарлав.


www.mnews.mn
 
1526
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.