|

Илбэчид хувцас солилтоор дээд амжилт тогтоов

Малайзын илбэчин гэр бүл болох Эвери Чин, Сильвиа Лим нар нэг минутад хувцас солих хурдаар шинэ амжилт тогтоосон байна. Илбэ үзүүлэх явцад бүсгүй нэг минутад 24 удаа тайзны хувцсаа сольсон нь энэ төрлийн өмнөх дээд амжилтаас даруй 2 дахин илүү гарч чаджээ.

 

Энэхүү шинэ амжилтыг энэ сарын 2-ны өдөр Пенанг хотноо зохиогдсон гудамжны хооллолтын фестивалийн үеэр хосууд тогтоосон тухай  Star мэдээлсэн байна. Өмнөх дээд амжилтыг энэ явдлаас долоо хоногийн өмнө Японд болсон телевизийн нэгэн шоуны үеэр энэ хосууд бас тогтоож байсан аж.

 

2016 онд 60 секундэд 18 удаа хувцас солих үзүүлэлтээр гараагаа эхэлж байсан хосууд саяын гаргасан шинэ амжилтаа Гиннесийн номонд бичүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэд энэхүү дээд амжилтаа Малайз улсын боловсролын 60 жилийн ойд зориулжээ. 

 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

1213
  • Wubbing dance Үзсэн   2039 2014-07-02
  • "Авьяаслаг Азиуд" шоуны алтан базерийн бүжиг Үзсэн   1023 2017-10-17
  • Gee - Байдал ийм байна Үзсэн   1041 2016-12-17
  • Гурван настай зураач хүү Үзсэн   16653 2014-07-24
  • 2017 Оны 7 р сарын байдлаар Youtube д хамгийн их хандалт авсан топ 100 дуу Үзсэн   1715 2017-07-27
  • Багануур дүүрэгт цахилгаан станц барих нэрийдлээр 25 жил Хятадууд суурьшина Үзсэн   1411 2018-03-28
  • ”Чиний харцанд” дуу ”шинэчлэгдэв” Үзсэн   1691 2015-01-04
  • Снүүп Дог: “Би өөрөө өөртөө талархмаар байна” Үзсэн   822 2018-11-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.