|

Суниалтын дээд амжилт тогтоожээ (видео)

Америкийн иргэн 24 цагийн дотор савлуурт суниасан тоогоороо дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Техас мужийн Корпус-Кристи хотын оршин суугч 54 настай Марк Жордан нэг хоногийн дотор турникт 4321 удаа суниасан аж. Дэлхийн дээд амжилтыг тогтоох оролдлогоо Жордан аль өнгөрсөн оны 11 дүгээр сарын 04-нд хийсэн ч дөнгөж саяхан буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Гиннесийн амжилтын номд бичигджээ.

Тэрбээр бэлтгэл ажилдаа бүтэн нэг жилийг зарцуулжээ. "Өөрийн бие, эрүүл мэндийг хөгжүүлж, анхаарахад хэзээ ч оройтохгүй гэдгийг би нотлон харуулахыг хүссэн юм” хэмээн тэрбээр мэдэгдэв. Өмнөх дээд амжилт 4210 удаагийн суниалттай тэнцэж байсан юм.

Өнгөрсөн жилийн долоодугаар сард тэрхүү амжилтыг Вашингтон мужийн оршин суугч Майк Маккастел эвдэхийг оролдсон ч түүнд 800 суниалт дутсан билээ. 27 настай залуу 3400 орчим удаа суниаж байтал шөрмөс нь тасарсан тул эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгээс гараад гандан буурахгүй эр дээд амжилтыг эвдэх оролдлогуудаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн удаатай.
1622
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.