|

29 кружка шар айраг нэг явалтаар зөөв

Олуулаа сууж, шар айраг уухад ганцхан зөөгч хангалттай аж. Уржигдар Германы Бавари мужийн нэгэн зөөгч шинэ дээд амжилтыг тогтоож, өөрөөсөө 40 метрийн зайд байх урт ширээ рүү ганцхан явалтаар 29 кружка шар айраг зөөжээ. Оливер Штрюмпфель хоёр давхарлаж тавьсан 31 кружка шар айргийг эвтэйхэн гэгч зөөсөн гэнэ. Гэвч хоёр нь замдаа унажээ. Тиймээс түүний тогтоосон дээд амжилт 29 кружка буюу шар айраг, шил нийлээд 69 гаруй кг жин татав. 

Мань хүн ажлаа сайн хийсэн гэдэгт эргэлзэж байгаа аж. Гэхдээ л ширээн дээр нэг очилтоор 29 кружка шар айраг хүргэнэ гэдэг дажгүй үзүүлэлт билээ. Оливер эндхийн шар айрагны баяр дээр 20 жил зөөгч хийж байгаа учраас туршлага гэж тоймгүй биз ээ. 

Биеийн тамирын танхимд байнга эрчимтэй бэлтгэл хийж байгаагүй бол энэ дээд амжилтыг тогтоохгүй байсан гэдгээ тэрбээр өгүүлэв. Энэ амжилтыг үзүүлэхийн тулд Оливер хоёрдугаар сараас хойш долоо хоногт 3-4 удаа бэлтгэл, сургуулилт хийж байжээ. Өмнөх дээд амжилт 27 кружка байсан бөгөөд Оливер түүнийг 2014 онд тогтоосон билээ. Тэрбээр 2013 онд шар айраг бүхий 24 кружкаг зөөж байсан юм. 
 


Эх сурвалж www.wikimon.mn

1013
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.