|

Оросын шигшээ Европын аварга болов (видео)

Өчигдөр шөнө ОХУ-ын воллейболын шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод өмнө нь хэзээ ч Еврогийн медаль хүртэж байгаагүй Германы багийг 3:2-ын харьцаатайгаар буулган авчээ. Польш улсад зохиогдсон тэмцээний шигшээд Германы багийг Италийн мэргэжилтэн, дэлхийн гурван удаагийн аварга Андреа Жэани хүргэсэн байна. Хоёр жилийн өмнө чухам энэ мэргэжилтэн Словенийн багтай хамт мөнгөн медаль хүртэж, шуугиан тарьсан юм. 

ОХУ-ын хувьд энэ нь тивийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь шигшээ тоглолт болжээ. Өмнө нь хойд хөршийн эрэгтэйчүүдийн шигшээ баг 2013 онд алтан медаль хүртэж байсан юм. Тэр бүрэлдэхүүнээс өдгөө Гранкин, Вольвич, Михайлов, Ащев нар тоглож байгаа аж. Хүрэл медалийн төлөөх тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй явагдаж, Сербийн баг Бельгийн шигшээг 3:2-ын харьцаатайгаар буулган авчээ. Энэ тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Оросын тамирчин Максим Михайлов тодорсон байна. 



 Эх сурвалж www.wikimon.mn
1295
  • Нөхрийнхөө компанийг авахын тулд "алах" захиалга өгчээ Үзсэн   1583 2015-12-03
  • Гайхалтай - Амаараа яг л бүрээтэй мэт дуугар ч байна Үзсэн   1528 2015-06-29
  • Гайхалтай хоол хийх санаанууд Үзсэн   1108 2019-11-05
  • Дэвид Бэкхемийг дөнгөв Үзсэн   697 2019-03-18
  • Надтай гэрлээч ... Үзсэн   1256 2015-09-05
  • Өнгөрсөн долоо хоногийг хөгжилтэй агшин Үзсэн   1350 2016-06-16
  • Khaan jims camp Үзсэн   2576 2014-07-17
  • 277 тэрбумаар бонд авсан Н.Мөнхбатыг яах вэ? (БИЧЛЭГ) Үзсэн   1906 2014-11-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.