|

Бичлэг: Өсвөрийн сагсчид ОХУ-ын тамирчдыг 16:118-аар хожиж шуугиан тарьлаа

 
ОХУ-ын Улаан-Үдэ хотод 12 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн U10 болон U11 насны олон улсын тэмцээн зохиогдлоо.

Улмаар тус тэмцээнд манай улсаас U10 болон U11 насанд 4 баг дасгалжуулагч албаны хүмүүсийн хамт оролцож Д.Отгонбаатар Б.Ванчинсүрэн дасгалжуулагчтай баг U11 насны ангилалд Аваргын алтан медаль, алтан цомын эзэд болсон бол, Н.Пүрэвсүрэн Б.Баттогтох дасгалжуулагчтай U10 насны  өсвөрийн үеийн шигшээ баг мөн тус алтан медалийн эзэд болж тэмцээний аварга багаар шалгарлаа.

U11 насны манай өсвөрийн шигшээ багийн хувьд эхний тоглолтоо ОХУ Усть-Илимск хотын багийг 16:118, Чита хотын багийн 14:89, Красноярскийн багийг 30:31-ээр хожсоноор аваргалжээ.


Манай баг тамирчид Усть-Илимск хотын багийг 16:118-аар хожсон нь хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээний хамгийн хол онооны зөрүүгээр ялсан бас нэгэн содон амжилт юм.

U10 насны шигшээ 5 тоглолт хийж бүгдэд нь ялалт байгуулж нэг ч хожигдолгүй түрүүлсэн байна. Мөн тус тэмцээний U10 насны шилдэг тоглогчлоор П.Энгүүн, Б.Энхбаяр, U11 насын ангилалд Т.Төрбаяр, О.Төрболд нар манай улсаас нэрлэгдлээ.

1516
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.