|

Ж.Алтаншагай: Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ

"Миний ах Атаман” киноны гол дүрийг чадварлагаар бүтээж үзэгч олонд танигдсан залуу жүжигчин СТА, Ж.Алтаншагай NTV телевизийн "Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт  оролцох үеэрээ  анх аав болж байсан  үеийн сэтгэгдлээ  хуваалцлаа.

Ж.Алтаншагай"Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх хэрэгтэй.Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхдэдээ хэрэглэсэн памперсийг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон.
Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь харах хамгийн сайхан. Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ.
Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Хайрлаж байгаа нь гээд ийм хүмүүс байдаг. Гэрийнхээ мөнгийг би олж байна.Чи юу хийж байгаа юм? гэж… Битгий хуцаж бай гэж хэлмээр байна. Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ? Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж гурван охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг” гэж хариулав. 

1076
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1434 2015-06-18
  • "Дэгжин гүнж"-ийн ээлжит нэгэн элийрэл Үзсэн   2265 2015-03-10
  • Гайхалтай бүжиг Үзсэн   2344 2014-07-23
  • Бритни унасан ч дуугаа дуулсаар Үзсэн   1744 2015-05-07
  • Ц.Намуун: Би нүүрээ будахад туршлага дутсанаас гоо сайхны хагалгаанд орсон гэх яриа гарсан Үзсэн   1371 2015-08-17
  • Шумуул хүний цусыг хэрхэн сордог вэ? Үзсэн   2138 2014-07-18
  • Коби Брайнтын нисдэг тэрэг осолдох үеийн бичлэг ил боллоо Үзсэн   1120 2020-01-27
  • "Адидас" Мессид цагаан алтаар бүтээсэн пүүз бэлэглэжээ Үзсэн   1344 2016-01-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.