|

Энгэрийн халаасанд нь байсан гар утас дэлбэрчээ

Индонезийн Семаранг хотын нэгэн зочид буудалд ажилладаг залуугийн энгэрийн халаасандаа хийж явсан Samsung Galaxy Grand Duos ухаалаг утас дэлбэрсэн хэрэг гарсан байна.

 

Ажиглалтын камерын бичлэгээс харахад, уг эрэгтэй гар утсандаа хүрэх үед хурц гал манасхийн хувцсанд нь гал авалцжээ. Азаар, шатаж буй цамцаа маш хурдан тайлж хаяж амжсан бөгөөд бага хэмжээний түлэгдэлт үүссэн бололтой.

 

Энэхүү дэлбэрсэн Samsung Galaxy Grand Duos утас 2013 онд үйлдвэрлэгдсэн аж. Өмнөд Солонгосын Samsung корпорацийн худалдаанд гаргасан Samsung Galaxy Note утасны цэнэглэгч батарей нэг бус удаа халан дэлбэрч байсан учраас уг утсаа эргүүлэн татахад хүрч байсан билээ.

 

Ингээд уг асуудлыг шийдэн, утаснуудаа шинэчилсэн талаар үйлдвэрлэгч компани мэдэгдэл хийж байсан боловч дэлбэрэлт үргэлжилсээр байсан тул тэднийг үйлдвэрлэх явдлаа бүрмөсөн зогсоосон юм.

 

Одоогийн байдлаар энэ төрлийн утаснуудаа буцааж татан, борлуулалтыг зогсоосон бөгөөд зарим нисэх компаниуд дэлбэрэх аюултай гар утас онгоцонд оруулахыг хориглоод байгаа аж.  

 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

1011
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.