|

“Улаанбаатрын үдэш” дууны хоёрдугаар ангийг “S4” хамтлаг дуулжээ

Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хэмээх эрхэм Улаанбаатарчуудад төдийгүй Монголчуудад зориулан нэгэн гайхамшигтай дуу зохиосон нь өнөөдрийн та бидний бараг хүн бүхний мэдэх "Улаанбаатрын үдэш” хэмээх дуу билээ. Хоёр зуун дамжин хүн бүрийн зүрх сэтгэлд эгшиглэсэн энэхүү бүтээлийг зөвхөн Монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ гээд гадаад дотоодгүй шимтэн сонсч шүтэн биширдэг. Тэгвэл энэхүү дууны хоёрдугаар анги гэж хэлж болохоор нэгэн сайхан бүтээл саяхан төрсөн нь Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны хит парадуудыг тэргүүлж эхэлжээ. Энэ бол Хөгжмийн зохиолч, продюссер Ашидын аялгуу, дууны яруу найрагч С.Энхтайваны шүлэг "S4” хамтлагийн шинэхэн уран бүтээл "Улаанбаатрын өглөө” хэмээх дуу юм.

Нийслэл хотынхоо тухай сайхан бүтээл туурвих хүсэлд автсан уран бүтээлчдийн санал бодол нэгэн цэгт огтлолцож тун санамсаргүй байдлаар бүтээсэн энэхүү дуу өдгөө ӨМӨЗО-ны бүхий л хит парадуудыг тэргүүлж байгаа бөгөөд Монгол улсдаа нээлтээ хийгээд тун удаагүй байна. Мөн "S4” хамтлаг нь 2015 онд Бээжин хотын Бээжин телевизээс зохион байгуулдаг Дэлхийн 17 орны 8000 гаруй оролцогчтой "You can” тэмцээнд амжилттай оролцож шилдэг 10-т үлдэж шилдэг хамтлагаар шалгарсан бөгөөд үүнийхээ хүрээнд ойрын 2 жилийн хугацаанд Хятадыг тойрсон 50 гаруй тоглолтод амжилттай оролцсон байна.

Дашрамд дуулгахад "S4” хамтлаг Монголынхоо ард түмэндээ хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбаттай хамтран ажилласан анхныхаа цомгийг бэлэн болгож удахгүй уран бүтээлүүдээ хүргэх ажээ. Ингээд та бүхэндээ "S4” хамтлагийн шинэхэн уран бүтээл "Улаанбаатрын өглөө” дууны клипийг хүргэж байна.

1119
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.