|

Арктикт Монголын далбааг мандуулах С.Номинд саналаа өгөөрэй /видео/

 

"Fjällräven Polar” бол жил бүр Арктикт 200 гаруй сургуультай нохойтой 300км аялалд явдаг томоохон хэмжээний үйл ажиллагаа билээ. Аяллын багийн гишүүн болохыг хүссэн хүмүүс   http://polar.fjallraven.com/-д бүртгүүлэн, аялалд, ялангуяа уулын аялалд туршлагатай болохоо харуулсан бичлэгээ оруулж хүмүүсээс санал авдаг.

Хамгийн их санал авсан хүмүүс аяллын  багт ордог байна. 2014 онд  Э.Цэрэндолгорт дэлхийн улс орнуудад амьдран суугаа Монголчууд саналаа идэвхтэй өгснөөр Пакистаны өрсөлдөгчөө ардаа орхиж аяллын багт орж байсан. Өнгөрсөн жил уулчин Б.Загдсүрэн "Fjällräven Polar”-ын багийнхны тоонд орж аялалд явсан.

Харин 2018 оны эхээр болох "Fjällräven Polar”-ийн аяллын багийн гишүүдийн тоонд орохоор С.Номин нэртэй бүсгүй өрсөлдөж байна. Тэрээр АНУ-ын Калипорни мужид амьдардаг бөгөөд аяллын "Nomadic Hiking” клубын гишүүн.

Хэрвээ С.Номин "Fjällräven Polar” аяллын баг багийн гишүүдийн тоонд орж чадвал Монголын далбааг Арктикт мандуулах юм. Түүнд саналаа өгөхийг хүсвэл энэ холбоос руу ороорой.

  



1016
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.