|

94 настай эмээг асрамжийн газраас хөөжээ

АНУ-ын Флорида мужийн 94 настай Хаунита Фитцжералдыг төлбөрөө төлөөгүй хэмээн 2011 оноос хойш амьдарсан асрамжийн газраас  нь хөөжээ. Үүний дараа Хаунита цагдан хорих газарт хоёр шөнийг өнгөрүүлсний дараа мужийн албаныхан түүнийг өнгөрөгч пүрэв гаригт "Lake County” хорих газраас сулласан байна.

Настан "National Church Residences Franklin” нэртэй асрах газарт амьдардаг байсан агаад өөрийг нь хөөх үед юу болоод байгааг ойлгоогүй аж. Сүүлийн гурван сарын төлбөрөө хийгээгүй учир түүнд ийм арга хэмжээ авсан тухай дээрх газрын эзэн мэдээлсэн.

Харин "Independend”-д бичсэнээр асрах газрын эзэгтэй өөрийг нь байлгахгүй гэсэндээ санаатай төлбөрийн мөнгийг аваагүй хэмээн настан мэдэгдсэн байна. Өөр мужид хүү нь байдаг ч түүнээс тусламж авахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Шоронгоос гарсныхаа дараа Флоридагийн гэр оронгүй хүмүүст байр жуулчилдаг газрынхантай уулзаж түр амьдрах газартай болох талаар хүсэлтээ хэлжээ.


878
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2250 2016-09-12
  • Сармагчидийн бокс Үзсэн   1390 2014-08-18
  • "Ус шиг цэнхэр" богино хэмжээний кино Үзсэн   1639 2016-04-28
  • Робот гэвэл итгэмээргүй юм аа Үзсэн   1498 2017-09-29
  • Хожлын нүүдэл МУСК /шууд үзэх/ Үзсэн   8095 2016-01-06
  • 15 хүний хоолойгоор дуулж чаддаг бүсгүй /Видео/ Үзсэн   1287 2016-05-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/ Үзсэн   1193 2015-05-21
  • Аянга Монолын уран сайхны кино Үзсэн   2296 2014-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.