|

Эхнэрээ хардсан эр үхтэл нь зодоод, интернетэд зургийг нь тавьжээ

Липецкийн тойргийн оршин суугч нэгэн эмэгтэйн хөх няц болтлоо зодуулсан зураг интернет хэрэглэгчдийг цочирдуулсан байна. Анастасия Овсянниковаг хартай, хамтран амьдрагч нөхөр нь үхтэл зодчихоод, зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулсан аж.

Харгис эр уг золгүй бүсгүйг бараг таван цагийн турш тарчлаан зодох үедээ дараа нь найзууддаа гайхуулахын тулд гар утсаараа зургийг нь авч байсан гэнэ.

Энэхүү бичлэг бол Анастасия Овсянникова, Максим Грибанов нарын хамт байх хугацааны сүүлчийн бичлэг бөгөөд тэдний романтик болзоог тухайн үед найз эмэгтэй нь бичиж авсан юм байна. Харин өнөөдөр найз Юлия нь үүнийг хамгийн хүчтэй дурсамж болгон дэлгэж байгаа бололтой.

Нөхөртөө хөх няц болтлоо зодуулсан Анастасия зургаан хоногийн турш комын байдалд ухаангүй байсны эцэст эмнэлэгт нас баржээ. "Тэр бол маш дөлгөөхөн, гэгээлэг эмэгтэй байсан. Түүний оршуулга дээр бараг бүх хотоороо цугларсан” хэмээн талийгаачийн дотны найз бүсгүй өгүүлсэн байна.

Аллага үйлдсэн Максим Грибановыг баривчилсан бөгөөд тэрээр ухаан солиортлоо хардсан үедээ энэхүү харгис гэмт хэргийг үйлдсэн гэж хууль сахиулагчид үзэж байгаа аж.

Бүсгүйг тусламж хүсэн хашгирахыг сонссон хөрш эмэгтэй түүний аав руу утасдаж мэдээлсэн бөгөөд аав нь хүрч ирээд ухаангүй болсон охиноо эмнэлэгт хүргэсэн байна. Тэр шөнө очихдоо харсан дүр зургийг одоо аав нь дурсан ярихдаа нулимсаа арай чүү тэвчиж байгаа бөгөөд үнэхээр сайхан охиноо зэрлэг араатны гарт хөнөөлгөсөндөө харамсаад барахгүй байгаа гэнэ.

Алуурчин Максим Грибановд 15 жилийн хорих ял оноож магадгүй ч, тус оронд цаазын ялыг хэрэгсэхгүй болгосон явдалд зарим хүмүүс ихэд бухимдаж байгаа бололтой. Уг гэр бүлд 8 настай охин, 2 настай хүү өнчрөн үлдсэн аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 



1578
  • Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү? Үзсэн   995 2018-09-22
  • Япончууд аварга руу дайрч доромжлосонд аварга нулимсаа барьж дийлсэнгүй Үзсэн   1345 2017-03-22
  • С.Зоригийн Монголчуудад үлдээсэн захиас... Үзсэн   705 2019-04-24
  • Монгол Katy perry-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1093 2016-06-11
  • 123 давхар "Lotte World Tower" руу нүцгэн гараараа авирчээ Үзсэн   1070 2018-06-07
  • Хамгийн анхны эвхэгддэг гар утас Үзсэн   1002 2018-11-19
  • Оффшор дахь мөнгөнүүдээ л оруулж ирж чадвал "Хямрал" баяртай болно! Үзсэн   1347 2016-08-30
  • Б.Цэцэг: Нөхөртэйгээ эргэн нийлсэн эрхлээд явна Үзсэн   1495 2016-07-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.