|

Лайк авахын төлөө санамсаргүйгээр нөхрөө хөнөөжээ

АНУ-ын оршин суугч, нэгэн жирэмсэн бүсгүй олон нийтийн сүлжээнд аюултай туршилт хийх үедээ санамсаргүйгээр хань ижлээ хөнөөсөн байна. Хосууд юу туршиж үзэхээр оролдсон юм бол оо? Интернет алдар олохын төлөө хүмүүс амьдралаа яаж сүйрүүлж байна вэ?

-"Бүгдэд нь Өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр пүрэв гариг” – Энэ бол америк блогчин бүсгүй Монализа Перезийн сүүлийн пост юм. Тэрээр өөрийн дагагчдад өглөөний мэнд дэвшүүлсний дараа нөхөр, охин хоёрын хамт цэнгэлдэх хүрээлэн рүү явжээ.

Тэнд алхам бүртээ зураг дарж, бичлэг хийсэн байна. Тасалбар худалдан авалт, тоглоомууд дээр сууж зугаацах гэх мэт бүхий л зүйлсээ интернетэд нийтлэн, тайлбар бичиж байж.

Блог хөтлөх талаар гэр бүлийн хосууд бараг л мэргэжилтнүүд байсан бололтой. Хаа сайгүй зураг авч, бичлэг хийж байсан хэдий ч дагагчдынх нь хариу үйлдэл тэдэнд төдийлөн хангалттай сэтгэл ханамж өгөөгүй учраас тэднийг гайхашруулсан бичлэг оруулахаар шийдсэн гэнэ.

Тэд энгийн нэг ном бууны сумыг зогсоож чадах эсэхийг туршихаар шийджээ. Ингээд бүсгүйн нөхөр цээжиндээ зузаан ном барин зогссон байна. Зураг авалтын өмнөхөн тэд хальтхан тайлбар хийж амжжээ: "Педро бид хоёр хамгийн аюултай туршилт хийхийн тулд буудахаар бэлтгэж байна. Энэ бол миний биш, түүний бодож олсон санаа шүү” хэмээн бичсэн аж.

Хөршийн эмэгтэй тэднийг энэхүү эрсдэлтэй туршилтыг хийхгүй байхыг хүсэхэд хариуд нь: "Үүнийг хийснээр бид улам олон дагагчидтай болно” гэж нөхөр нь өөрийнхөөрөө зүтгэсэн гэнэ.

Ингээд эхнэр Монализа 50 калибрын хүчин чадал өндөртэй Desert Eagle буугаар буудахад Педро газар дээрээ нас барсан аж.


Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 



1157
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.