|

БАЯРТАЙ КИМ ЖОН ХЮН: ЧИ САЙН БАЙСАН

Өмнөд Солонгосын алдарт К-pop хамтлагуудын нэг  SHINee-гийн гоцлол дуучин Ким Жон Хюн амиа хорлосон явдал фэнүүдэд нь гэнэтийн цохилт болсон. Түүнийг Сөүлийн Ганнам дүүргийн Чённамдон дахь түрээсийн орон сууцанд ухаангүй хэвтэж байхыг нь гэрийхэн нь олж, эмнэлэгт хүргэсэн боловч амьсгал хураасан бөгөөд гэрт нь төмөр цар дээр шатаасан нүүрс олсон нь угаартсан байж магагүй гэх эхний дүгнэлтэд хүргэжээ.

Гэхдээ тэр ямар шалтгаанаас болж ийнхүү сайн дураараа хорвоог орхисон нь тодорхойгүй байсан ч хэзээ бичсэн нь тодорхойгүй захидал нь ил болсоноор Ким Жон Хюн алдар хүндээсээ болсон сэтгэлийн шаналал, уй гунигаа дийлж чадаагүй бололтой. Хүсэл дууссан цаг хүн өөрөө дуусдаг гэдэг шиг магадгүй залуу дуучинд цаашид амьдрах сонирхол огт төрөөгүй байж магадгүй. Тэрээр захидалдаа нэгэн зүйлийг аминчлан гуйсан нь "Намайг битгий буруутгаарай” гэжээ.

SHINee-Jonghyun Баяртай Ким Жон Хюн: Чи сайн байсан

27 настай залуу дуучины хэзээ бичсэн нь тодорхойгүй нэгэн захидалыг дотны найз Жан хүлээн авсан байна. Захидалд

"Би дотроосоо сүйрч байна. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгичихлаа. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь” хэмээн эхэлсэн байна. Би өөрийн энэ байдалдаа эмч нарыг буруутгаж, тэдний ажлыг амархан гэж боддог байв. Гэтэл энэ үнэхээр аймшигтай зүйл байж. Над шиг ингэж зовж, шаналсан өөр хүн байхгүй байх Алдартай нэгэн байна гэдэг миний амьдрал биш бололтой. Тийм ч учраас намайг ингэж зовж байгаа юм гэж тэд хэлсэн…Би яагаад ийм замыг сонгох болов? Үүнийг давж гарна гэдэг миний хувьд бүтэшгүй юм” гэж тэр захидалдаа бичсэн байна. Миний хийсэн бүхнийг хангалттай сайн байсан гэж хэлээрэй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай!” гэж дуусгасан байв.

"Dear Cloud” рок хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгээр инстаграммд нийтэлсэн аж.


1973
  • Mongolian Fly Casting Championship 2014 Үзсэн   1749 2015-01-01
  • УЛААН БАЛ- Ж.БААТАР Үзсэн   758 2019-05-02
  • Инторын дэлбэйн сонголт Үзсэн   2284 2015-01-04
  • Согтуу мастер хаха Үзсэн   1835 2014-08-04
  • Алуурчин хүүхдүүд Үзсэн   1554 2018-06-21
  • Чанга Шивнээ- Эмоци продакшн Үзсэн   2955 2015-04-17
  • Дэлхийд дуралсан сар МУСК Үзсэн   1707 2014-10-24
  • Чарли Чаплин -Цагдаа (1916) Үзсэн   776 2016-12-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.