|

2018 онд НЭЭЛТ нь болох ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУД

Хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүдэд зориулах бус бүх насныхан үзэхэд тохиромжтой байдаг. Тэр ч утгаараа бид хүүхэлдэйн киноноос алдаа оноо, жинхэнэ нөхөрлөл, хайрын үнэ цэнийг ойлгож авдаг. Тэгвэл 2018 онд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох төдийгүй үзэхгүй өнгөрч боломгүй хүүхэлдэйн кинонуудыг энд дурдья.

ЭРТНИЙ ХҮН /Early Man/

Нээлт: 2018 оны 1 дүгээр сарын 26
Найруулагч: Ник Парк /Nick Park/
Дуу оруулсан: Том Хиддлстон /Tom Hiddleston/, Мэйзи Уильямс /Maisie Williams/, Эдди Редмейн /Eddie Redmayne/
Үйл явдал: Дагг /Dug/ нь хүчит дайсныгаа үгүй болгохын тулд түүний эсрэг овог аймгаа нэгтгэх тухай өгүүлнэ.



ПИТЕР ТУУЛАЙ  /Peter Rabbit/

Нээлт: 2018 оны 2 дугаар сарын 9
Найруулагч: Уилл Глюк /Will Gluck/
Дуу оруулсан: Дэйзи Ридли /Daisy Ridley/, Марго Робби /Margot Robbie/, Элизабет Дебицки /Elizabeth Debicki/
Үйл явдал: Энэ кино нь фермерүүдийн ногооны цэцэрлэгт орохыг оролдож буй дуулгаваргүй туулайны тухай өгүүлдэг.



НОХДЫН АРАЛ /Isle of Dogs/

Нээлт: 2018 оны 3 дугаар сарын 23
Найруулагч: Уэс Андерсон /Wes Anderson/
Дуу оруулсан: Скарлетт Йоханссон /Scarlett Johansson/, Грета Гервиг /Greta Gerwig/, Фрэнсис МакДорманд /Frances McDormand/
Үйл явдал:
 Ирээдүйд нохойн томуу ихээр гарч Японы хотын захирагч бүх нохойг хог хаях арал руу явуулдаг. 12 настай хүү өөрийн хайртай нохойгоо олохын тулд арал дээр ирээд төөрснөөр кино үргэлжилнэ.



ШЕРЛОК ГНОМЫ /Shrerlock Gnomes/

Нээлт: 2018 оны 3 дугаар сарын 23
Найруулагч: Жон Стивенсон /John Stevenson/
Дуу оруулсан: Жонни Депп /Johnny Depp/, Жеймс МакАвой /James McAvoy/, Эмили Блант /Emily Blunt/
Үйл явдал: Цэцэрлэгийн гномы болох Гномы /Gnomeo/ & Жулиет /Juliet/ болон алдартай мөрдөгч Шерлок Гномы /Sherlock Gnome/ нарын бусад цэцэрлэгийн гномынууд нууцлагаар алга болохыг мөрдөн шалгаснаар үйл явдал өрнөнө.



ГАЛУУ БА НУГАСНУУД /Duck Duck Goose/

Нээлт: 2018 оны 4 дүгээр сарын 20
Найруулагч: Кристофер Женкинс / Christopher Jenkins/
Дуу оруулсан: Жим Гаффиган /Jim Gaffigan/, Зендаяа /Zendaya/,  Ланс Лим /Lance Lim/
Үйл явдал: Ганц бие эр нугас өмнөд зүг рүү аялаж явах замдаа хоёр алдагддсан дэгдээхийтэй учирснаар амьдрал нь хэрхэн өөрчлөх талаар цааш үргэлжилнэ.



ЕР БУСЫН ГЭР БҮЛ II /The Incredibles II/

Нээлт: 2018 оны 6 дугаар сарын 15
Найруулагч: Бред Берд /Brad Bird/
Дуу оруулсан: Самуэль Л.Жексон /Samuel L. Jackson/, Холли Хантер /Holly Hunter/, Кэтрин Кинер /Catherine Keener/
Үйл явдал: Бяхан жаалхүү Жак-Жак /Jack-Jack/ нь гайхалтай хүчтэй ба түүгээр ч зогсохгүй үхлийн аюултай байж ч болох юм. Дэлхийг аврахын төлөө баатрууд эргэн ирснээр хүүхэлдэйн кино гарна.



ТРАНСИЛЬВАНИЯГИЙН ЗОЧИД БУУДАЛ 3 /Hotel Transylvania 3/ (Summer Vacation)

Нээлт: 2018 оны 7 дугаар сарын 13
Найруулагч: Генни Тартаковский /Genndy Tartakovsky/
Дуу оруулсан: Стив Бушеми /Steve Buscemi/ , Адам Сэндлер /Adam Sandler/, Селена Гомез  /Selena Gomez/
Үйл явдал: Мавис Дракула /Mavis Dracula/ тансаг зэрэглэлийн Крузын хөлөг онгоцон дээр гэр бүлийн аялал хийснээр адал явдал эхэлнэ.



ЖИЖИГ ХӨЛТ /Small Foot/

Нээлт: 2018 оны 9 дүгээр сарын 28
Найруулагч: Карей Киркпатрик  /Karey Kirkpatrick/
Дуу оруулсан: Зендаяа /Zendaya/, Чаннинг Татум /Channing Tatum/, Гина Родриге /Gina Rodriguez/
Үйл явдал: Ети /Yeti/  тэр нэгэн өдөр хүнтэй таарснаар шинэ ертөнцийнг олдог. Түүний амьдардаг цастай тосгоны цаана байх өөр нэг ертөнц байгаа талаар өөрийн амьдардаг тосгоныхоо иргэдэд дуулгаж буйгаар кино үргэжилнэ.


1224
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.