|

2015 онд гарах хамгийн их “хүлээлт үүсгэж буй 10” кино /Трейлер/

Кино шүүмжлэгчдийн зүгээс 2015, 2016 оныг дэлхийн кино ертөнцийн түүхэнд тэсрэлт хийсэн гайхамшигтай он жилүүд байх болно хэмээн таамаглаж байна. Тухайлбал 2015 онд кино сонирхогчдын дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа "Оддын дайн”, "Галзуу хурд 7”, "Авенжерс”, "Юрийн галавын цэцэрлэг” зэрэг олон кино дэлгэцнээ гарна. Эдгээр кинонуудаас онцлон танилцуулж байгаа 2015 онд гарах хамгийн их "хүлээлт үүсгэж буй – 10” кино цувралынхаа хоёрдугаар хэсгийг толилуулж байгааг хүлээн авна уу.
 
 
1
Cinderella
Нээлт хийх тов: 2015 оны гуравдугаар сарын 13
Үнсгэлжингийн тухай түүхийг МЭӨ I зуунд эртний Египетэд үүссэн гэж үздэг. Та бидний мэддэг орчин цагийн Үнсгэлжингийн үлгэрийг Францын зохиолч Шарль Перро (1628 – 1703) бичсэн байдаг билээ. Өдгөө энэ үлгэрээс сэдэвлэсэн тайз дэлгэцийн олон бүтээл гарсан байдгаас хамгийн их сонирхол татаж байгаа нь 2015 оны энэ хувилбар юм. "Walt Disney Pictures”-ийнхэн киног бүтээх санаагаа 2010 онд олчихсон байсан бөгөөд киноны зураг авалтыг 2013 оноос эхлүүлсэн юм. Кино багийнхны үзэж байгаагаар кинонд Үнсгэлжингийн үлгэрт гардаг үйл явдал томруун дүрслэгдэх ч өгүүлэмжийн хувьд эрс өөрөөр өрнөх юм байна.
 
 
2
The Divergent Series: Insurgent
Нээлт хийх тов: 2015 оны гуравдугаар сарын 20
"Summit Entertainment”-ийн дэлгэцийн бүтээл "The Divergent Series: Insurgent” киног Америкийн зохиолч Вероника Ротын "Divergent” гурамсан романаас сэдэвлэн бүтээж байгаа билээ. Гурван ангитай ч "Part 1 / Part 2” хувилбараар үзэгчдийн хүртээл болох киноны үргэлжлэлд Трис өнгөрсөн түүхийн бодит үнэнийг олж мэдсэнээр давахад бэрх ээлжит нэгэн сорилттой тулгарч байгаа тухай гардаг. Германы нэрт кино найруулагч Роберт Швенкегийн найруулж, Шейлин Вудли, Тео Жеймс нарын гол дүрд нь тоглосон "The Divergent Series: Insurgent” кино 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийх ажээ.
 
 
3
Mad Max: Fury Road
Нээлт хийх тов: 2015 оны тавдугаар сарын 15
Австралийн кино найруулагч Жорж Миллер хүн төрөлхтний соёл иргэншлийн мөхлийн дараах ертөнцөд өрнөдөг "Mad Max”-ын адал явдалт киногоо бүтээжээ. Энэ нь 1979 оноос үзэгчдийн хүртээл болж байгаа "Mad Max”-ын дөрөвдүгээр анги бөгөөд $150 сая ам.долларын төсвөөр бүтжээ. Өмнөх ангиудад Максын дүрийг нэрт жүжигчин Мел Гибсон бүтээж байсан бол тэрбээр Мел Гибсонтой харилцан ярилцсаны эцэст арай залуу жүжигчин Том Хардиг сонгож тоглуулжээ. Галзуу Максын адал явдлын шинэ анги нь Фуриоза хэмээх дайчин эмэгтэйтэй учирч цөлийг гатлах бартаат аялалд гарснаар үргэлжилнэ.
 
 
4
Inside Out
Нээлт хийх тов: 2015 оны зургаадугаар сарын 19
"Inside Out” магадгүй "Pixar Animation Studios”-ийн гаргасан хамгийн сонирхолтой хүүхэлдэйн кино болно гэдэгтэй кино шүүмжлэгч нар санал нийлж байна. Нэрт найруулагч Пит Доктертой хамтран ажиллаж байгаа гэдэг утгаараа 2015 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн киногоор нэрлэгдэж байж ч магадгүй юм. Учир нь тэрбээр "Monsters, Inc.” (2001), "Up” (2009) зэрэг кинонуудыг хийхэд хамтарч ажилласан авьяаслаг уран бүтээлч билээ. "Inside Out” кинонд Райли Андерсон охины тархинд орших баяр баясгалан, уйтгар гуниг, айдас, зэвүүцэл гэсэн сэтгэл хөдлөлийн төрлийн тухай гарна. Киног бүтээгчдийн онцолж байгаагаар кинонд хүн болгоны мэддэг боловч огт харж байгаагүй ертөнцийг харуулах болно.
 
 
 
5
Ted 2
Нээлт хийх тов: 2015 оны зургаадугаар сарын 26
Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Сет Макфарлейний зохиолыг нь бичиж, найруулсан комеди жанрын "Ted 2” кино 2015 оны зургаадугаар сарын 26-нд нээлтээ хийхээр болжээ. Киноны гол дүрд Марк Уолберг, Аманда Сейфрид нар тоглосноос гадна Лиам Нисон, Морган Фримен, Джон Слиттери нарын алдартай уран бүтээлчид урилгаар тогложээ. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хараахан гаргаагүй байгаа ч 2015 онд тэсрэлт хийх шилдэг кинонуудын жагсаалтад дээгүүрт бичигдэж байна. Киноны трейлер нь гараагүй байгаа учир та бүхэнд "Ted” (2012) – ынхыг хүргэж байна.
 
6
Terminator: Genisys
Нээлт хийх тов: 2015 оны долоодугаар сарын 1
Жүжигчин Арнольд Шварценеггер хамгийн их хүлээлт үүсгэж байгаа "Terminator Genisys” киногоороо эргэн иржээ. $170 сая ам.долларын төсвөөр бүтээгдсэн энэ анги нь өмнөх дөрвөн цувралаа нэгтгэхийн зэрэгцээ шинэчлэн найруулж, 2029 онд өрнөх үйл явдлыг шигтгэж өгснөөрөө онцлогтой болж байгаа юм. "Paramount Pictures”-ийн мэдээлснээр Терминаторын адал явдал үргэлжилсээр дараагийн ангиуд нь 2017 оны тавдугаар сарын 19, 2018 оны зургаадугаар сарын 29-нд нээлтээ хийх ажээ.
 
 
7
Minions
Нээлт хийх тов: 2015 оны долоодугаар сарын 10
"Illumination Entertainment”, "Universal Pictures”-ийн хамтын бүтээл "Minions” хүүхэлдэйн кино Нэгдсэн Вант Улсын кино театруудад 2015 оны зургаадугаар сарын 26-наас гарч эхлэхээр болжээ. Гол дүрүүдэд Жон Хэмм, Сандра Буллок нар дуу оруулсан бөгөөд кинонд Минионууд хэрхэн бий болсон талаарх өнгөрсөн үеийн түүхийг өгүүлдэг. Миниончуудын түүхэнд тэд Чингис хаан, Наполеон, Дракула нарт хүчин зүтгэж байсан бөгөөд тэднийг гэнэ алдаж хөнөөснийхөө дараа шинэ амьдралыг эхлүүлэхээр Антарктидыг зорьсноор киноны үйл явдал үргэлжилдэг.
 
 
8
The Hunger Games: Mokingjay – Part 2
Нээлт хийх тов: 2015 оны арваннэгдүгээр сарын 20
"The New York Times”-ийн бестселлер зохиолч Сьюзен Коллинсын ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээж байгаа "Өлсгөлөн тоглоом” киноны төгсгөлийн анги ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ. Өнгөрөгч 2014 онд гарсан "Өлсгөлөн тоглоом: Мокинжей – Part 1” нь үзэгчдийн хүлээж байсан шиг тийм ч сонирхолтой болж чадаагүй ч төгсгөлийн ангиараа сэтгэл ханамжтай байлгана гэдэгт итгэл хүлээлгэх хүмүүс олон ажээ. Ингээд "Би, домог” (2007) киноны найруулагчаар ажиллаж байсан Френсис Лоуренсын үзэгчдийг байлдан дагуулсан "The Hunger Games: Mokingjay – Part 2” киноны нээлтийг хүлээх л үлдлээ. Трейлер нь хараахан гараагүй байгаа учир өмнөх ангийнхийг хүргэж байна.
 
 
9
Spectre
Нээлт хийх тов: 2015 оны арваннэгдүгээр сарын 6
Жеймс Бонд цувралын XXIV анги 2015 онд үзэгчдийг байлдан дагуулахаар олон олон гэнэтийн бэлэгтэйгээр эргэн иржээ. Эдгээрээс хамгийн онцлууштай нь Жеймс Бондын хөлөглөдөг төмөр хүлэг бөгөөд "DB10” хэмээн нэрийдсэн гайхалтай машиныг кино багийнхан "Aston Martin”-тай хамтран зохион бүтээжээ. Ердөө 10 ширхэгийг л худалдаанд гаргах энэ машиныг хөлөглөсөн төлөөлөгч Жеймс Бонд энэ удаа SPECTRE хэмээх террорист байгууллагын нууцыг олж илрүүлэх болно. Киноны трейлер хараахан гараагүй учир "Skyfall” (2012) киноныхыг хүргэе.
 
 
 
10
Mission Impossible 5
Нээлт хийх тов: 2015 оны арванхоёрдугаар сарын 25
Найруулагч Кристофер Маккуоригийн бүтээл "Mission Impossible” цувралын тавдугаар анги 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийх товыг зарласан ч одоогоор киноны талаарх мэдээлэл хараахан цацагдаагүй байна. Ямартаа ч "MI5” ангид Том Круз, Жереми Реннер нар эргэн нэгдэж хамтран тоглосон бөгөөд киноны зураг авалт Вена хотод хийгдсэн байна. Киноны талаарх мэдээллийг гармагц та бүхэндээ хүргэх болно.


911
  • ТАНАЙД ХОНОЁ - БАЯН-ӨЛГИЙ аймгаас Үзсэн   225 2018-06-07
  • Бүжигчин бүсгүйг эргэж харангуут үзэгчид дуу алджээ /видео/ Үзсэн   1043 2015-04-20
  • "AMERICA'S GOT TALENT 2019" - Алтан баззерын эзэн 11 настай хийлч TYLER BUTLER Үзсэн   7 2019-10-16
  • ”Freezone” болон ”Topline” хамтлагуудын дунд маргаан дэгдэв үү? Үзсэн   230 2018-09-11
  • Хакүхо унаж,Какүрюү давсан 10 дахь өдрийн бичлэг Үзсэн   561 2015-07-22
  • Жалам харыг шүдээрээ тоглож байна Үзсэн   592 2015-01-23
  • СИРИД ОРОСЫН НИСДЭГ ТЭРГИЙГ БУУДАЖ УНАГАСНААС БҮХ ХҮН НЬ АМЬ АЛДЖЭЭ /БИЧЛЭГ/ Үзсэн   813 2016-08-02
  • Таньд хүргэх тансаг аялгуу Үзсэн   662 2015-03-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    Нэр:*
    И-мэйл:
    Сэтгэгдэл:
    Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
    I am only writing to let you know what a nice discovery my child encountered reading your web page. She noticed such a lot of things, most notably what it's like to have a wonderful helping mindset to have the mediocre ones without hassle understand specified complicated matters. You actually did more than people's desires. I appreciate you for distributing these powerful, healthy, educational and even easy thoughts on the topic to Sandra.
    cheap nfl jerseys http://www.nfljerseyssale.us
    • Огноо: 2019-10-11
    • Бичсэн: yeezy
    I am just commenting to let you know what a exceptional encounter my friend's daughter gained reading through your site. She discovered too many details, which included how it is like to have a very effective helping nature to let folks effortlessly learn specified complicated topics. You actually surpassed her expectations. Many thanks for showing those effective, trusted, revealing and as well as unique guidance on this topic to Janet.
    yeezy http://www.yeezy-shoes.us.org
    • Огноо: 2019-10-09
    • Бичсэн: jordan 11
    I'm writing to make you be aware of of the fabulous discovery my friend's child gained browsing the blog. She picked up a wide variety of issues, with the inclusion of what it is like to have a great teaching mindset to let men and women effortlessly grasp chosen impossible subject areas. You really exceeded our own desires. Thank you for imparting the warm and helpful, healthy, educational and also fun tips about the topic to Tanya.
    jordan 11 http://www.jordan11retro.us.com