|

"Fifty shades freed" 38.8 сая ам.долларын орлогоор "Box office"-ийн жагсаалтыг тэргүүллээ

 

"Universal Pictures"-ийн насанд хүрэгчдэд зориулсан драм, триллер төрлийн "Fifty Shades Freed" кино нээлтээ хийсэн даруйдаа "Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. "Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 38.8 сая ам.долларын орлого олсон байна. Харин олон улс дахь орлого нь 98.1 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл энэ онд гадаад үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан америк киногоор нэрлэгдэж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт жагсаалтыг тэргүүлсэн "Sony Pictures"-ийн "Jumanji: Welcome to the Jungle” кино 9.8 сая ам.долларын орлогоор "Box Office”-ийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.

Энэхүү киноны олон улс дахь орлого 881.8 сая ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд БНХАУ-ын үзэгчид дийлэнхийг нь буюу 76.1 сая ам.долларыг бүрдүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт шинэ кинонууд хамгийн их үзэгчидтэй байсан байна. Тухайлбал, "Sony Pictures Animation”-ийн "Peter Rabbit" хүүхэлдэйн кино 25 сая ам.доллар, "Warner Bros. Pictures”-ийн намтар зохиолоос сэдэвлэсэн "The 15:17 To Paris" кино 12.6 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гурван байрт багтжээ. Үүнээс гадна америк хөлбөмбөгийн "Super Bowl" тэмцээн өндөрлөсөн учир Хойд Америкт киноны тасалбар борлуулалт 46 хувиар өсөж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн ч жилийн өмнөхөөс 1.8 хувиар доогуур дүн болж байна.




Н.Номин-Эрдэнэ

BloombergTV.mn


2249
  • Т.Анхбаяр: Жинхэнэ эр хүн гурван шанаа даадаг байх ёстой Үзсэн   779 2020-12-10
  • Казахстаны хамгийн хүчирхэг хоолойтой дуучны нэгээр нэрлэгдсэн 22 настай залуу Үзсэн   1067 2017-07-28
  • АНДРЕЙ ЗИММЕРНЫ ӨВӨРМӨЦ ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - ТАЙВАНЬ Үзсэн   2184 2014-07-26
  • Х-ТҮЦ - Гэнэтийн од | Цоо шин хошин шог 2014 Үзсэн   1552 2014-11-10
  • О.Батнасан, Г.Атарбат – Хөтлөгчдийн алтан баззер | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1519 2016-10-17
  • Цензургүй яриа: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо Үзсэн   1220 2018-03-20
  • Цензургүй Яриа - Унагалдай Үзсэн   1081 2016-12-27
  • П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах Үзсэн   519 2022-01-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.