|

Хоосон талыг ой мод болгох гэж 48 жил зүтгэсэн гайхамшигт хүн

 

Бангладешийн иргэн, 60 настай Абдул Самад Шейх нь нутагтаа "ойн хүн” хэмээн алдаршжээ. Энэ гайхамшигтай хүнийг Бангладешийн "The Daily Star” онцолсон байна. 
Абдул нь 12 настай хүүхэд байхаасаа эхлэн 48 жилийн турш өдөрт бүр мод тарьж, арчилсаар өдгөө 17,500 гаруй мод, ургамал бүхий ойн төгөлийг бий болгожээ. "Далайд дусал нэмэр” гэгчээр хүн сэтгэл, зүрхээ бүрэн зориулж чадвал ямар агуу зүйл бүтээж болдгийг Абдул өвөөгийн түүх харууллаа

Тэрээр насаараа хүн тэрэг түрж, өдрийн 100 такагаар (1.25 доллар) хоногийн хоол хүнсээ арайхийн залгуулж, дөрвөн хүүхдээ тэжээх гэж ихэд зүдэрчээ. Түүнд өөрийн гэсэн газар байхгүй бөгөөд овоохойд тун тааруу нөхцөлд амьдарч байна. Гэсэн ч зэргэлдээх цэцэрлэгийн аж ахуйгаас өдөр бүр нэг бут худалдан авдаг хэвээр ажээ. Хэрэв авсан бутаа тарьж, суулгахгүй бол түүний нойр хүрдэггүй гэнэ


Одоо тэр эх дэлхийд хүн болж төрснийхөө хэргийг биелүүлж, ойн эзэн болжээ. Түүний түүх хүрээлэн буй орчноо хамгаалахыг хүн бүрд уриалж байна

 



1061
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.