|

УРАН ГУЛГАЛТЫН ТУХАЙ ШИЛДЭГ 4 КИНО

"Пёнчан 2018” олимпийн наадмын уран гулгалтын төрөл өрсөлдөөн ихтэй, сонирхолтой сайхан болж байна. Гэхдээ энэ олимпийн хамгийн том өрсөлдөөн гэж хэлж болохоор эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхлээгүй байна. Медведева, Загитова хоёрын халз тулааныг хүлээж суух зуураа уран гулгалтын тухай энэ 4 киног үзнэ үү.

"Чемпионы” (2014) Аваргууд

Сочигийн олимпийн өмнө гарсан энэ кинонд Оросын тамирчдын түүхэн таван ялалтын тухай өгүүлнэ. Хайр дурлал, нөхөрлөл, урван тэрслэлт, итгэл. Эмэгтэй нь хүнд гэмтэл авч, дахин гулгахад хэцүү болсон ч хамтрагч хосынхоо ачаар их спортод эргэн ирнэ. Дараа нь өөртөө итгэх итгэлтэй болж, эцэст нь Солт Лейкийн олимпод түрүүлнэ. Хэтэрхий гэмээр сайхан түүх тул итгэхэд бэрх ч энэ бол болсон явдал. Елена Бережная – Антон Сихарулидзе хос гулгагчдын түүхийг харуулжээ.


"Blades of Glory” (2007)

Уран гулгалтын тухай инээдмийн кино. Стокгольмд болсон Өвлийн тоглолтын үеэр алтан медалийн төлөө Чазз Майкл Майклс, Жимми Макэлрой нар өрсөлдөнө. Ижилхэн оноо авсан тул хоёуланг нь ялагчаар тодруулсан ч тэд зодолдож, дахин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх эрхгүй болно. Гэхдээ тэд аргыг нь олж, хосын төрөлд дахин гулгаж эхлэх юм.


"I, Tonya” (2017)

Алдарт Тони Хардингийн намтарт тулгуурлан найруулагч Крейг Гиллеспи бүтээсэн кино. Тоня Хардинг 1990-өөд оны үеийн хамгийн хэл ам, хэрүүл шуугиантай тамирчдын нэг байлаа. Маш олон тэмцээнд түрүүлж байсан ч шигшээ багт орохын төлөө өрсөлдөгчдөө халдсан явдал нь олны ой тойнд мөнхөрчээ.


"Лёд” (2018)

Хүнд гэмтсэн уран гулгалтын од бүсгүй. Зодог тайлах гэж байсан ч түүний амьдралд царайлаг хоккейчин залуу гарч ирнэ. Тэдний хайр дурлал бүсгүйг их спортод эргүүлэн авчрах талаар өгүүлнэ.

1714
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.