|

НАС БОЛ ЕРДӨӨ ТОО ГЭДГИЙГ ХАРУУЛСАН УРАН ГУЛГАГЧ

Та өөрийгөө 90 настайдаа ямар хүн байна гэж төсөөлдөг вэ? Магадгүй дүүжин сандал дээр налайн суух эмгэн, өвгөнөөр төсөөлдөг үү? Харин Ивона Доулен гэгч энэ эмэгтэй нас барах өдрөө хүртэл тэшүүрээр гулгаж явсан нь нас бол ердөө тоо гэдгийг гэрчилж буй юм.

Доулен өөрөө гулгахгүй үедээ хүүхдүүдэд уран гулгалтын хичээл заадаг байв. Түүний карьер 20 наснаас нь буюу "Мөсөн дээрх бүжиг”-ээс нь эхэлсэн ч 80 насандаа автын осолд орсноос хойш дуусгавар болсон байна. Эмч нар түүнийг дахиж хэзээ ч тэшүүрээр гулгаж болохгүй гэхэд Доулен зөрж, мөсөн дээр шаргуу дасгал сургуулилт хийсний эцэст хүслээ биелүүлж чаджээ.

Доулен тэр ч бүү хэл 90 насандаа Америкийн уран гулгалтын тэмцээнд оролцож байсан юм. Мөн тэшүүрийн хүрээлэнгийн гишүүний хувиар хүүхдүүдэд гулгах хичээл зааж байлаа. Доулен "Миний хувьд мөсөн дээр л зогсож байх нь хамгийн чухал” хэмээн байнга ярьдаг байжээ. Тэр тусмаа нас нэмэх тоолонд гулгах нь нэмэгдсэн байна.

Энэ бол Доулены хамгийн сүүлд оролцсон уран гулгалтын үндэсний тэмцээн. Түүний үсэрч байгаа, эргэлдэж байгаа, мөсөн дээр эргэж байгаа зэрэг нь 90 нас хүрсэн гэхэд эргэлзэхээр байгаа биз.

desktop-1484764904 Нас бол ердөө тоо гэдгийг харуулсан уран гулгагч

desktop-1484765037 Нас бол ердөө тоо гэдгийг харуулсан уран гулгагч

Харамсалтай нь Доулен 2016 оны 05 дугаар сарын 02-нд Колорадод гулгаж байгаад нас барсан юм. Тэрээр гэмтэж бэртээгүй ч зүрх нь хамгийн дуртай ажлыг нь дийлээгүй байна.

Доулен эцсийн өдрөө хүртэл өөрийнхөө амьдарч, хүссэн зүйлээ хийхэд саад болохыг хүлээн зөвшөөрөхгүй явсаар ирсэн дайчин хүмүүсийн нэг жишээ билээ.

1263
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.