|

Л.Гүндалай: Би жижигхэн аймаг байтугаа улсын хэмжээний, төрийн хэмжээний их хурлыг 3-удаа тарааж явсан хүн шүү /Видео/

Бямба гаргаас эхэлж Баян булаг багийн "зээл”-ийн хэсэгт иргэд гэр майхан барьж "газар авна” гэж цуглаад байна. Тэгвэл даваа гарагт буюу өнөөдөр Л.Гүндалай тэргүүтэй хүмүүс ЗДТГ-ын байранд ирж аймгийн удирдлагуудад хандаж тухайн газрыг "иргэдэд олго” гэсэн аман шаардлага тавьсан юм. Энэ үед Засаг дарга С.Дангаасүрэн эзгүй байсан тул түүний орлогч Д.Энхбаттай уулзлаа. Түүнчлэн аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэгтэй утсаар холбогдож "тухайн газрыг иргэдэд өг” гэлээ.

 

Л.Гүндалайг АЗДТГ-ын байранд ирэх үеэр ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байсан юм. Тэрээр уг хурал дундуур ИТХ-ын тэргүүлэгчдэд хандаж "гэрээ барьчхаад буй иргэдэд газар олго” гэж мэдэгдлээ.

 

Ирэх жил болох УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ийнхүү албан бусаар эхэлжээ. Гэхдээ эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд жирийн иргэдийн зовлонгоор "шоу” хийж байгаа нь харамсалтай юм. Ард түмнээ хайрла намын дарга Л.Гүндалайгийн хувьд хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д олон жил ажилласан. Ардчилсан төрт Монгол улсад бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстойг маш сайн мэдэх учиртай. Гэтэл тэрээр иргэдийг турхирч аймаг орон нутгийн хэвийн амьдралыг тэмцэл, үймээн самуунд уриалж байна. Энэ нь цаашид маш олон эрсдэлийг дагуулж болох тул ард иргэд та бүхэн хуулиа дээдэлж аливаа улс төрийн хүчин, улс төрчийн эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн оролдлогын золиос болохгүй байхыг уриалъя. Энэ бүх үйл явдлыг эхлүүлсэн ноён Л.Гүндалай цугласан иргэдэд ямар нэгэн тайлбар хэлэлгүй өдрийн 15 цагийн орчимд Улаанбаатар руу явсан байна.

 

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдэгдэл хүргүүллээ

1927
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.