|

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОРТОЙ ТОП-5 ГАР УТАС

Өнөө цагт хүн бүр ядаж л нэг гар утас барьж байгаа билээ. Бас хүүхдүүд ч ялгаагүй гар утас барьдаг болсон цаг.

Байнгын хэрэглээ болсон энэ зүйл бидний амьдралыг зарим талаараа хөнгөвчилж байгаа боловч бидний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, аюулгүй байдлын хувьд хэр бол?

Гол асуудал бол ямар ч гар утаснаас радио долгион туяа ялгардаг. Ихэнх эмч нар утсаар удаан ярих нь толгой, хүзүүний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг гэж үздэг. Учир нь хорт хавдрын эсүүд утаснаас гарч буй радио долгионыг шингээж авдаг.

Мэдээж үүнд олон хүчин зүйлс нөлөөлнө. Тухайлбал та гар утсаар хэр удаан ярьдаг, хаанаа авч явдаг, унтаж үедээ хаана байрлуулдаг вэ зэрэг орно. Гэхдээ ямар ч эрдэмтэд нэг л зүйл дээр санал нэгддэг нь гар утас, ялангуяа ухаалаг гар утас хорт хавдар үүсгэх магадлалтай зүйлсийн нэг яах аргагүй мөн.

АНУ-ын Харилцааны холбооны комисс буюу FCC нь SAR 1,6 хүртэл ялгаруулдаг гар утсыг худалдаалахыг зөвшөөрдөг.

CNET сайт болон сайтын редактор Дональд Белл орчин үеийн гар утасны алдартай загваруудыг болон тэдгээрийн аюулгүй байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.

Ингээд АНУ-д зарагдаж буй гар утаснуудаас хамгийн "хортой”-д нь эдгээр 5 утас орж байна.

  1. Motorola Droid Maxx, SAR — 1.54;
  2. Motorola Droid Ultra, SAR 1,54;
  3. Motorola Moto E, SAR 1.54 ;
  4. Alcatel One Touch Evolve, SAR — 1,49;
  5. Huawei Vitria, SAR 1,49.

Харьцуулбал iPhone 6S гар утсанд энэ үзүүлэлт 1,18 байна.

Жагсаалт хэдий бага ч хамгийн гол нь үйлдвэрлэгчдэд нь анхаарах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл хамгийн хортой ангилалд орсон эхний гурван гар утас Motorola-гийнх байна.

Дараагийн удаа та шинэ гар утас худалдан авахаар дэлгүүр орохдоо SAR-ийн аюулгүй байдлын түвшнийг нь урьдчилж мэдэхийг хичээгээрэй. Энэ мэдээллийг интернэтээс хялбархан олох боломжтой.


 

1079
  • ”Чоно”- ”Чамайг хармааргүй байна” Үзсэн   712 2019-10-24
  • Дуучин Нара шууд нэвтрүүлгийг орхиж гарлаа Үзсэн   1204 2016-03-21
  • Дуучин Д.Болдын завгүй үедээ амжуулсан уран бүтээл Үзсэн   1157 2018-06-12
  • Амьдралд инээх зүйл олон бий Үзсэн   741 2020-01-31
  • "Мөнгөн харандаа" хамтлаг - Зүйрлэл MGLRADIO LIVE COVER Үзсэн   1567 2016-04-14
  • Нэгийг бодогдуулж Хоёрийг ухааруулна Зав гаргаж заавал үз !!! Үзсэн   15206 2014-07-25
  • Хөтлөгч Анхаагийн хурим нижгэр болжээ Үзсэн   1171 2018-07-04
  • Дуучин П.Баярцэнгэл Швейцарт Үзсэн   2414 2014-08-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.