|

“I phone 7” шоконд оруулмаар болжээ

Зургаан сарын дараа худалдаанд гарах "Apple” брэндийн шинэ бүтээгдэхүүн "Iphone7” ямар байх тухай таамаг багагүй гарсан. Шинэ загвар ямар дэвшилтэт давуу талтай байх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. "Iphone7” загварын гар утас усан дотор зураг авж болдог,  усны бүрэн хамгаалалттай байх нь тодорхой болсон.

"Apple” корпорацын долоо дахь үеийн ухаалаг гар утас болох "Iphone7” ирэх есдүгээр сарын 25-аас эхэлж "Vodafone” үүрэн телефоны операторын сүлжээ дэлгүүрээр худалдаалагдана. Харин урьдчилсан захиалга нь есдүгээр сарын 18-аас эхлэх юм байна. Уг гар утасны талаарх мэдээлэл өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш гарч эхэлсэн. Урьд өмнөх загваруудаас юугаар илүү вэ. "Force Touch” буюу илүү дэвшилтэт мэдрэгч, камер нь хурдтай болж байгаагаас гадна функцийн хувьд нэлээд шинэчлэгдсэн байх юм.  Хэмжээний хувьд "iPhone 6” болон "iPhone 6 Plus”-тай ижил, саарал, алтлаг, цагаанаас гадна гялалзсан ягаан өнгөтэйг сонгож болохоор байгаа аж.

Шинэ загварын "Iphone7”-ы онцлох зүйл нь багтаамж. "iPhone7 Plus” утас нэмэгдэл шинэ санах ой мөн сайжруулсан зайтай худалдаалж магадгүй гэнэ. Хятадын  MyDrivers сайт шинээр гарах "iPhone7” нь 256 гегабайт багтаамжтай байх нь бололтой. 3.5 мм чихэвчний оролт хасагдаад "USB” залгуур ордог "Lightning” холболтоор чихэвчээ холбогдож болох магадлалтай бий. Үүнээс гадна шинэ "iPhone7”-той хамт утасгүй "Beats” брэндийн чихэвч дагалдах мэдээлэл гарсан. Ийм Bluetooth чихэвч нь утаснаас ямар ч утас холбогч байхгүйгээр ажиллах боломжтой. "iPhone 4” , "iPhone 5”, "iPhone 6” нь хэмжээ болон багтаамжаараа ялгаатай ч ерөнхийдөө ижил загвартай. Тиймээс "iPhone7”-г цоо шинэ өнгө төрх, загвартай байх нь гэсэн таамаг гарсан байсан. Мөн "Apple Watch” ухаалаг цагны нүүрийг индранил чулуугаар бүрсэн нь бат бөх чанарыг нэмэгдүүлсэн. Түүгээр ч үл барам "Apple” компанийн инженерүүд "iPhone7”-ийн дэлгэцийг унагаах болон гэмтээх үед хагарах магадлалыг бууруулах үүднээс индранил чулуугаар хийж байгааг нэг бус удаа мэдээнд дурдагдаад өнгөрсөн.

Хэрэглэгчдийн тэсэн ядан хүлээж буй шинэ загварын гар утас сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг мэдрүүлсэн өвөрмөц байх нь дамжиггүй. Шинэ бүтээгдэхүүн шинээр үнэ тогтоодог байсан бол энэ удаад өөр гэнэ. Багтаамжнаас шалтгаалах үнийн ялгаагүй байлгах тал дээр ажиллаж байгааг албаныхан өгүүлжээ. Яагаад гэвэл өчигдөрхөн "Samsung” брэнд 15 терабайт хэмжээтэй зөөврийн болон шинэ төрлийн хард зохион бүтээсэн учир удахгүй худалдаанд гаргах талаар мэдээлэл цацагдаад байгаатай өрсөлдөх нь тодорхой юм.

Эх сурвалж: lonelylost.com

5005
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.