|

ЭНЭ ЭР ОЛИМПОД ҮНЭХЭЭР ОРОЛЦСОН ГЭНЭ

Пёнчаны олимпийн түүхэнд үйлдсэн хамгийн этгээд үйл явдлууд

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо саяхан болж өндөрлөсөн өвлийн олимпийн наадам сонирхолтой, үзүүштэй үйл явдлуудаар дүүрэн байлаа.

Өвлийн олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанд Дональд Трамп, Ким Чен Ун нар хамтдаа гарч ирсэн. Тэд яг л огт дайсагналцаагүй хоёр шиг байв. Гэхдээ энэ нь зөвхөн дүрд хувирсан жүжигчид байсан нь сүүлд ил болсон.

1-6-1024x478 Энэ эр олимпод үнэхээр оролцсон гэнэ

АНУ-ын сноубордын тамирчин, 17 настай хүү шөнө дунд хүртэл зурагт үзэж байгаад тэмцээнээсээ хоцорчээ. Гэсэн ч тэр олимпоос алт авч чадсан юм.

2-4-1024x478 Энэ эр олимпод үнэхээр оролцсон гэнэ

Францын уран гулгагч бүсгүй олимпод тоглолтоо үзүүлэх үеэрээ шүүгчдийн өмнө хөхөө ил гаргажээ. Гэвч тэр нэмэлт оноо авахын тулд ийм алхам хийгээгүй, санамсаргүй тохиолдол үүсчээ.

3-5-1024x478 Энэ эр олимпод үнэхээр оролцсон гэнэ

Америкийн уран гулгагч Мираи Нагасу олимпийн наадамд гурван акселийг гүйцэтгэж чадсан АНУ-ын хамгийн анхны эмэгтэй болжээ.

4-6 Энэ эр олимпод үнэхээр оролцсон гэнэ

Гэвч бямба гарагт нэгэн хачирхалтай, гэнэтийн зүйл болсон юм. Тэшүүрийн 1000 метрийн уралдаан болсны дараа талбай дээр ягаан өнгийн балетын өмсгөлтэй, кеттэй нэгэн нүцгэн эр гарч иржээ.

5-5-683x1024 Энэ эр олимпод үнэхээр оролцсон гэнэ

Тэрбээр эрхтнээ Жулиус сармагчнаар хааж, цээжин дээрээ Peace+Love хэмээн бичүүлжээ. Тэрбээр кет мөсөн дээр хальтирдаг гэдгийг мартсан бололтой. Ингээд үзүүлбэрээ үзүүлэх гэтэл хальтирч унажээ. Үнэхээр харамсалтай. Магадгүй тэр ямар нэгэн хүнд элемент үзүүлэх ч байсан юм бил үү, хэн мэдлээ.


 

Маартен Коуи хэмээх нэгэн эрхэм энэхүү хөгжилтэй агшинг гар утсаараа бичиж авчээ.

Харин энэхүү зоримог алхам хийсэн эрийг Марк Робертс гэдэг. Тэрбээр олон нийтийн газар бараг 500 гаруй удаа нүцгэн гарч ирж байсан түүхтэй. Олимпийн наадам, хөлбөмбөгийн тэмцээн, супер цомын тэмцээн гээд л түүний нүцгэлж үзээгүй газар байхгүй.

Тэрбээр ийм этгээд үйлдэл хийдгээ ийнхүү тайлбарлажээ. "Би ямар нэгэн галзуу зүйл хиймээр санагддаг. Энэ нь зүгээр л хүмүүсийг инээлгэж, хөгжөөх зорилготой. Ямар нэгэн тэнэг зүйл хийж, онигоо ярих үед хүмүүсийн инээмсэглэж, инээд хөөртэй байдаг нь маш их таалагддаг” хэмээжээ.

1318
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.