|

Оюутолгойн гэрээний асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хүмүүсийг шалгаж эхэллээ


 

С.Баярын хар толгойгоороо хариуцах, С.Баярцогтын гайхамшигтай гэж байсан, Ч.Сайханбилэгийн "Дубайдсан" гэрээ одоо яагаад хамгийн муу гэрээ болчихов

 

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Оюутолгойн гэрээг хянаж, түүнд оролцсон албан тушаалтнуудыг нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. Энэ талаараа тус газар "Монгол Улсын Засгийн газрын 2009 онд "Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

"Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байна. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэж мэдээлсэн юм.

2009 онд Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй хүмүүс Оюутолгойн гэрээг хийсэн байдаг бөгөөд тухайн үед Ерөнхий сайд С.Баяр "Би энэ гэрээг хар толгойгоороо хариуцна" гэж хэлж байсан. Сангийн сайд С.Баярцогт ч энэ гэрээг "Гайхамшигтай гэрээ" хэмээж 100 жилд, бүр 1000 жилд байхгүй сайн гэрээ хэмээж байсан. 

Тэгвэл Монголыг авч явж байгаа "Эрдэнэт"-ээс хэд дахин ашигтай Оюутолгойн ордыг ашиглаад монголчууд яагаад сайхан амьдрахгүй, улам доройтоод, баян хоосны ялгаа туйлдаа хүрээд байна?. 

Газрын хөрсөн дэх баялгаа гадныханд зүгээр шахуу өгч, цөөн хэдэн улстөрч хагартлаа баяждаг "Баялгийн хараал" гэгчийг тэд хийв үү. Ямартай ч, Оюутолгойн ордыг Бороогийн алтны орд (Бороо Гоулд)-ын дараа орох муу гэрээ гэдгийг одоо хүмүүс хүлээн зөвшөөрч байна. 

Санжийн Баяр, Сангажавын Баярцогтын нарын 2009 онд байгуулсан Оюутолгойн анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашгаа хүртэх байсан. Энэ бол гайхамшигтай гэрээ биш. 

Тэгтэл Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод очиж тус улсын удирдлагуудаас 500 сая ам.доллар аван дахин 14 жилээр сунгаж, цэвэр ашиг хүртэх хугацааг 2037 он болгож хойшлуулсан. 

Эрдэнэтийн зэсийн ордыг дагаад Орхон аймагт Эрдэнэт хэмээх том хот босч, Монгл Улсад их хэмжээний ашиг өгсөн. 

Харин Оюутолгойн гэрээнд заасан наад захын цахилгаан станцаа Рио-Тинтогийнхон барихад "луу унжиж", Монголыг баялаг алт, зэсийг хяналтгүйгээр, давуу эрхтэйгээр нууц байдалд шахуу гадагш нь маш хурдтай зөөж байна.  

Өдгөө энэ гэрээнд оролцсон хүмүүсийг "Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг түдгэлзүүлсэн албан тушаалтнууд" нэрийн дор шалгаж эхэллээ.

Сонирхуулахад, Оюутолгойн гэрээг Монгол Улсад, Монголчуудад ашиггүй гэрээ болсон талаар С.Ганбаатар Сангийн сайд С.Баярцогтыг нээлттэй мэтгэлцээнд дуудсан бөгөөд тухайн үед С.Баярцогт хоёр ч удаа бултсаны эцэст ирж оролцсон. Ингэхдээ хэт дээрэнгүй, басамжилсан байдлаар нэвтрүүлэгт оролцож, дэлхийд байхгүй 20 мянган хувьсагч гаргаж ирсэн гэж С.Баярцогтыг гавьяат эдийн засагч нар шүүмжилсэн байдаг. Ямартай ч, тухайн үеийн мэтгэлцээний бичлэгийг хүргэе.

Оюутолгойн гэрээ: С.Баярцогт vs С.Ганбаатар (part 1)

 

Оюутолгойн гэрээ: С.Баярцогт vs С.Ганбаатар (part 2)


Оюутолгойн гэрээ: С.Баярцогт vs С.Ганбаатар (part 3)



1140
  • Реппер GEE: Ашиггүй гээд миний өмнөөс боож үхэх нээ Үзсэн   2115 2014-11-07
  • Саран дээр явагч одой морь өнөөг хүртэл алдаршсаар Үзсэн   2229 2016-01-22
  • Бааварын шатсан үнэн түүх - EagleTV Үзсэн   11827 2014-07-15
  • Город 312 - Вне зоны доступа Үзсэн   1535 2014-11-28
  • Хүүхдийн дуу Аз жаргалын шувуухай Үзсэн   3142 2014-07-18
  • Пуэрто Рикогийн мисс “Miss international-2014”-т тэргүүллээ Үзсэн   1401 2014-11-12
  • Цагдаагийн нохой хэрхэн бэлтгэгддэг вэ? Үзсэн   1027 2017-08-02
  • "Төрийн цагдаа” дууг Монголын мүүнчид ингэж өөрчилжээ /Үгийг нь сайн сонс/ Үзсэн   1788 2016-03-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.