|

Хоёр настай хүү ихэр дүүгээ аварсан нь

АНУ-ын Юта мужид 2 настай ихрүүд болох Брок Шофф болон Боуди нар өнгөрөгч баасан гаригт буюу 12 сарын 30-ны өдөр өрөөндөө тоглож байхад нь хувцасны шүүгээ унаж, ихрүүдийн нэг нь дарагдаж буй бичлэг сошиал сүлжээнд тавигджээ.

Ихрийгээ шүүгээн доороос гарч чадахгүй байхад нөгөө ихэр болох Бауди нь хувцасны шүүгээг хөдөлгөж дүүгээ гаргаж авах гэж оролдож байгаа нь өрөөний хяналтын камерт бичигджээ. Бауди хоёр минут гаруй шүүгээг хөдөлгөх гэж оролдсоны эцэст шүүгээг бага багаар хөдөлгөсөөр ихрийгээ гаргаж чадсан байна. 

Харин ихрүүдийн эцэг эх энэхүү бичлэгийг бусад эцэг эхчүүдэд сануулга болгох үүднээс олон нийтийн сүлжээнд тавьжээ. Ихрүүдийн аав Рики Шофф хэлэхдээ "Бид эхэндээ энэ бичлэгийг олон нийтэд түгээхийг хүсээгүй. Учир нь биднийг хариуцлагагүй эцэг эх байна гэж шүүмжлэхээс санаа зовж байсан боловч олон эцэг эхчүүд бидний адил алдаа гаргаж болзошгүй гэсэн үүднээс энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэсэн” хэмээжээ.

 "Бид хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд их анхаардаг. Манай гэр ч хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангасан гэж үздэг. Гэвч иймэрхүү гэнэтийн осол аюул хэзээ ч тохиолдож болзошгүй гэдгийг бусад эцэг эхчүүдэд сануулахыг хүссэн" гэжээ.

1349
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.