|

Дэлхий дээрх хамгийн гаж шоу

Хөгжингүй гэгддэг орон ирээдүй үеэ хэрхэн "хүмүүжүүлж" байгаа талаарх баримтыг хүргэж байна. Австрали улс хүүхдүүдэд зориулан танин мэдэхүйн ийм шоу зохион байгуулжээ. Гэхдээ энэ бичлэгийг хүүхэддээ бүү үзүүлээрэй.

"EVERYBODY" гэдэг нэртэй энэ шоугийн гол баатар нь асар том хүүхэлдэй. Бүр тодруулбал эмэгтэй хүний ялзарч байгаа хүүр. Хэмжээгээрээ Гиннесийн дээд амжилтын номонд багтсан хүүхэлдэй гэж шоу зохион байгуулагчид мэдэгдлээ.

Ганц хөхтэй байгааг нь харвал энэ "эмэгтэй" лав хорт хавдраас болж өрөөсөн хөхөө авахуулсан бололтой. Түүний бүх эрхтэн ээлж дараалан өөрөө хөдөлж, эрэмдэг биеэс нь салж унах аж. Бас болоогүй ээ саарал, зэрэмдэг нярай хүүхэд түүний аймшигт биеэс төрж байна.

"Эмэгтэй"-н таазан бие салж унахад дотроос нь өтгөн шингэн оргилж өглөө. Бүх юм тасран ойчиход эр бэлгэ эрхтнийг дүрсэлсэн хүүхэлдэй нь тэнд байгаа бүх хүүхдийг заваан юмаар цацах аж.
Асгаран унаж байгаа гэдэс дотор, ялгадсаар бяцхан хүүхдүүд тоглож, шээсэн дунд дэвхцэх аж. Гэнэт дөнгөж үрээ төрүүлсэн эмэгтэйн дээр асар том тоосго унаснаар шоу өндөрлөж байна.
Энэ шоуны "уран сайхны удирдагч" Энди Фриер мэдэгдэл хийж "Миний хүүхэлдэй бол эл дол болсон, энгийн бүхнээс чөлөөлөгдөхийг билэгдэж байгаа" хэмээжээ.
Танин мэдэхүйн ийм шоу үзсэн хүүхдүүд ямар хүн болж өсөх бол? Өрнөд тэр чигтээ яг энэ эмэгтэйн ялзарч байгаа хүүр болон хувирсан юм биш үү.... Та юу гэж бодож байна?
 
 
1510
  • Стеф Карригийн залгамжлагч гарч ирэв Үзсэн   1175 2018-10-12
  • 50-н саяын уналт - Сумъя, Eric нар 11 сая төгрөг хожив Үзсэн   2222 2015-01-01
  • Агиймаа- "Чамаас би холдмооргүй байна" Үзсэн   1743 2015-01-04
  • СОГТУУ МОНГОЛ ЖААЛУУД Үзсэн   2375 2014-07-16
  • бригада 15 анги Үзсэн   1636 2015-01-09
  • "Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна Үзсэн   1306 2015-06-15
  • БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Үзсэн   242 2025-06-30
  • "Учиртай урилга"- М.Итгэл /спортын эмч/ Үзсэн   1546 2016-04-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.