|

Реппер Big GEE хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн шинэ дуу гаргажээ

Реппер Big GEE дуучин Б.Замбалгаравтай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн  "108 ” нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ. Өөрийн гэсэн өнгө аяс үзэл бодолтой Реппер Gee шинэ дууныхаа клипэнд 7 настай охин Бургуужингаа тоглуулжээ.

Реппер Big GEE энэ тухайгаа цахим хуудсанаа "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг энэхүү зүйлийг олон залуус ур ухаан, цаг хугацаагаа зарцуулан бүтээв…Дууны санааг анх өгсөн " Brainstorm Branding Agency”-ийн хамт олонд баярлалаа. Хөгжмийг бүтээсэн Luuya-д баярлалаа. Бичлэг болон миксинг дээр ажилласан ChinHustle-д баярлалаа. Вокал хоолойг хийсэн Б.Замбалгарав дүүдээ, Бургуужин охиндоо баярлалаа. Клипийг бүтээсэн "Hulegu Pictures” -ийн хамт олонд бас баярлалаа.

Нямсүрэн багштай "Монголын Хүүхдийн Ордны” жүжгийн дугуйлангийн дүү нартаа баярлалаа. Мөн нэр дурдагдаагүй ч үйлс бүтээлээрээ үргэлж хамтдаа байдаг бүх найзууддаа баярлалаа.Таны эргэн тойронд хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд та яаралтай 108 дугаарт хандаарай!!! Өнгөт хорвоог дүүргэх гэр бүл бүхэн бүтэн байг Өсөн дэвжих бяцхан дүү нар зөвхөн жаргал үзэн байг!!!” хэмээн бичжээ.

 



 


1081
  • Путин, Хятадын тэргүүн хатагтай хоёрын бичлэг интернэтийг шуугиулж байна Үзсэн   3644 2014-11-11
  • Та төмсөө ингэж арилгаж байгаарай. Цаг хэмнэнэ Үзсэн   917 2016-10-17
  • OYU - HEVEEREE Үзсэн   732 2021-07-30
  • Энэ бол Монголын эмгэнэл (сэрэмжлүүлэг) Үзсэн   1958 2014-11-09
  • Гуравхан орцтой мөртлөө интернетийг гацааж байгаа бяслагтай бялуу Үзсэн   1397 2015-07-29
  • ҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ? - Тарвасыг хэрхэн ДӨРВӨЛЖИН хэлбэртэй ургуулах тухай Үзсэн   1914 2014-08-16
  • Чоно хамтлаг шинэ уран бүтээлээр эргэн иржээ Үзсэн   1667 2017-07-28
  • 50 саяын уналт - Мөнгөнбат, Цэрэнчимэд нар 1 сая төгрөг хожив Үзсэн   1687 2015-12-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.