|

“Шөнийн бороо” дууг хэн нь илүү амилуулсан бэ

"Шөний бороо” дууны үгийн агуулгыг тун нарийн тооцож урласан, айхтар далд утгатай дуу гэдэг. Цаг хугацааны явцад ард түмэн энэ дууг "ардын дуу” болгосон. Ард түмэн хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй цаг үед, тэр үеийн хориотой хүүрнэлийг бороогоор илэрхийлэн шүлэглэсэн нь энэ дууны хамгийн эрхэм гоо зүй юм
"Шөнийн бороо” дуу нь 1950-иад оны сүүлчээр гарч байсан бөгөөд энэхүү дууны үгийг бичсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг тухайн үеийнхээ хаалттай нийгэмд залуусын зүрх сэтгэлийг нууц байдлаар илэрхийлэн бичжээ. Үүнтэй нь холбоотойгоор тухайн үеийн төр засгаас "Шөнийн бороо” дууны сүүлийн бадгийг хориглон хассан байна.

Шөнийн бороо дууг хамгийн анх дуучин Г. Зориг дуулж олон түмэнд хүргэсэн. Дараа нь Төрийн соёрхолт Д. Сосорбарам дуулсан.

Дуучин Г. Зориг


Төрийн соёрхолт Д. Сосорбарам


Дуучин Г. Дэлгэрцогт


Ийнхүү 60 жилийн өмнө залуусын хайр сэтгэлийг хөглөж байсан "Шөнийн бороо” дууг дуучин Г.Дэлгэрцогт дахин амилуулсан нь энэ.

Үгний утгыг нь өнгөцхөн биш ухаж ойлгоорой. Борооны тухай өгүүлэх дуу юм шиг мөртлөө хүний амьдралын хамгийн нандин эрхэм зүйлийг энгийн бороогоор илэрхийлж байгаа нь энэхүү дууны гоо зүй юм. Мэргэжлийн уран бүтээлчид, сонсогчид Г. Дэлгэрцогтийг "Шөнийн бороо” дууг залгамжилж, залуу үед өвлүүлэн үлдээж буй чадварлаг дуучин хэмээн үнэлж байна. Сайн дуу хойч үедээ залгамжлагдсаар сайн дуучинтай учрах болгондоо шинээр мэндэлдэг ажгуу.

Үгийг Д.Намдаг
Аяыг С.Бүтэд

Шөнийн бороо

Шөнийн орсон шиврээ бороо
Сэржигнэн шивнэн цэцгийн чихнээ
Сэрүүн тунгалаг дусаалы нь шимсэн
Цэцгүүд баясан цомирлогоо дэлгэв
Цэцгэнд шивнэсэн шиврээ бороо
Сэмхэн шиврэв зүрхний гүнээ
Сэтгэлдээн шингэтэл магтав чамайг
Сэлэн цохилов миний судас
Гүн харанхуйд хулжсан нойр
Хол ойрыг хэсүүчлэн давхив
Хайр дурлалын халуун илч минь
Чиний амьсгалд хэрэв үү үгүй юу

1049
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.