|

“A way out” видео тоглоомыг нэгэн зэрэг хоёр хүн тоглох боломжтой

Компьютер, видео тоглоом хөгжүүлэгч "Хазэл лайт Студиос”-ийн хөгжүүлэгчид "Э Вэй аут” нэртэй видео тоглоомыг бүтээсэн байна. Экшин, адал явдалт төрлийн энэ видео тоглоомыг "Плей Стэйшн-4”, "Икс Бокс Ван”, "Үиндөүс” зэрэг үйлдлийн системийг дэмжигч консоль дээр тоглох зориулалттайгаар бүтээжээ. Нэг сонирхолтой зүйлийг онцлоход энэ тоглоомыг эхлэхээс дуусах хүртэлх бүхий цаг хугацаанд хоёр хүн хамтарч тоглох ёстой юм байна.

Тоглоомын гол үйл явдал бол шоронд ял эдэлж байсан хоёр хоригдол оргох төлөвлөгөө боловсруулна. Яг л Шаушенкаас оргосон нь, Монте Кристо Гүн зохиолын гол дүрийн баатар Эдмон Дантес Иф цамхгаас оргосон нь зэрэг киноны үйл явдлыг өөрөө хийж гүйцэтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр гайхалтай тоглоом болсон гэж шүүмжлэгчид онцолсон. Хамгийн гол энэ бүх даалгавруудыг ганцаараа биш тоглоомын турш найзтайгаа буюу хамтрагчтайгаа холбогдон нийлж тоглоно. Энэ нь зугаатай, дээрээс нь илүү хэцүү байх болно гэжээ. Шведийн "Hazelight Studios” хөгжүүлэгч үүнээс өмнө ердөө хоёрхон л тоглоомыг бүтээж зах зээлд гаргаад байгаа. Энэ бол тэдний 3 дахь видео тоглоом. Тоглож байх хугацаанд уйдах зав гарахгүй гэж байгаа юм.

979
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.