|

Дуучин Ч. Уранхолбоо Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод аялажээ

 

Охидын Гала хамтлагаас урлагийн гараагаа эхэлж, залуусыг байлдан дагуулж явсан дуучин бол Ану буюу Ч.Уранхолбоо юм.

Тэрбээр өдгөө таван хүүхдийн ээж болсон бөгөөд өнгөрсөн 11-р сард амаржиж хоёр ихэр охинтой болсон. Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудастаа "Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан таван дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм.
Тэгвэл тэрээр зургаа дахь удаагийн влогтоо Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод аялсан аяллын хэсгээсээ хэсэгчлэн оруулжээ.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа ” Эхний таван дугаар дээрээ нөхрөөрөө, дүүгээрээ зурагаа авахуулахаар нэвтрүүлэг шиг байна гээд байхаар нь энэ удаагийн влогоо өөрөө утсаараа бичдэг баатар болтол чанар маш муу байлаа уучлаарай. Осмо камер авах хүртлээ нөхрөөрөө бичүүлж байх минь ккк. Надтай хамт Дубай хотоор богинохон ч гэсэн аялаарай” хэмээн бичжээ.


 




1185
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.