|

ДОХ-той тэмцэх зорилгоор iPhone8, iPhone8 plus-ыг улаан өнгөөр гаргажээ

 

Apple компани iPhone 8 ба iPhone 8 Plus загваруудынхаа "улаан” хувилбарыг танилцууллаа. Тэд энэхүү шинэ хувилбараа Африк тивд тархаад буй ДОХ өвчинтэй тэмцэх зорилготой Product (RED) байгууллагатай хамтран зах зээлд гаргаж байгаа аж.  Apple компани улаан өнгөтэй бүтээгдэхүүнийхээ орлогын тодорхой хувийг ДОХ өвчинтэй тэмцэх санд хандивладаг.

Өнгөрсөн оны өдийд танилцуулж байсан iPhone7-ын улаан хувилбарын дэлгэцийн хүрээ нь цагаан өнгөтэй байсан бол iPhone8-ын улаан хувилбарынх нь хар хүрээтэй.

Өнгөрсөн намар iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X загваруудыг танилцуулахдаа улаан iPhone 7-гийн борлуулалтыг зогсоож байснаас энэ шинэ хувилбар ч хагас жилийн настай байх магадлалтай гэж худалдан авагчид дүгнэж байна.

Улаан iPhone 8-ын урьдчилсан захиалга өнөөдрөөс эхлэх бол ирэх Баасан гарагт худалдаанд гарна. Ингэхдээ үнийн хувьд ердийн загвартай адил iPhone8 64GB багтаамжтай нь 699 ам.доллар, iPhone8 Plus 64GB нь 799 ам.доллараар зарагдана.


1015
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.