|

“iPhone 6-аар бичив” сурталчилгаа газар авч байна

Утасны мегапикселийн тал дээр Apple тэргүүлэгч огтоос биш. Samsung, LG-ийн утаснууд 4К бичлэг хийж чаддаг болсон байхад iPhone 1080 бичлэг хийдэг хэвээр. Гэхдээ iPhone 6, 6 Plus утаснуудаар авсан зураг, бичсэн бичлэг өрсөлдөгч нараасаа дутдаггүй.

Утас худалдаанд гарсны дараа "iPhone 6-аар авсан зураг” нэртэй кампанит ажлыг эхлүүлж байсан бол өнөөдрөөс "iPhone 6-аар бичив” ажлыг эхлүүлжээ. Нийт долоон бичлэг интернетэд тавигдсан байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэнэ.

 

 

 

 

Бичлэгүүд нь өнгө, дүрсний нягтрал сайн, тогтвортой бөгөөд "Унтаж буй нохой”-ны бичлэгээс бусад нь сонирхолтой. Ер нь бол компани өнгөрсөн гурван сарын хугацаанд iPhone худалдан авсан 74,5 сая хэрэглэгчиддээ утсаараа бичлэг хийж, зураг авахад ямар тохиромжтой болохыг л харуулж буй нь энэ юм.

 

 

 

 

Сонирхуулахад энэ жилийн Sundance кино наадам дээр танилцуулсан "Tangerine” гэдэг бүрэн хэмжээний, уран сайхны киног iPhone 5S утсаар бичсэн аж.

Д.Багахүү GoGo.mn

 

 

1364
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.