|

Цукербергээс ирсэн захианд битгий ИТГЭЭРЭЙ

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!


"Сайн уу, Facebook-ийн дарга Марк Цукерберг байна...” гэж эхэлсэн зурвас танд ирсэн байх магадлал тун өндөр байна. Тэгээд зурваст "... 18 өөр хүнд илгээснээр таны тэмдэг цэнхэр өнгөтэй болж, үнэгүй ашиглах эрхтэй болно” хэмээн бичжээ.

Яг л манайд өргөн тархсан "Тэдэн хүнд илгээвэл аз жаргалтай болно”, "Сүнс чамайг дагана шүү” гэх мэт утгагүй агуулга бүхий зурвасуудтай нэг ижил спам юм. Түүнчлэн Цукербергийн бичсэн гэх "зурвас”-т "Маргааш оройн 18:00 цагаас шинэчлэгдэнэ... ирэх 24 цагийн хугацаанд... үдшийн 23:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл” гэх мэтээр цагийг нарийн заажээ.

Гэтэл дэлхийн цагийн бүс 24 цаг байхад бүхэл бүтэн 2 тэрбум гаруй хэрэглэгчтэй Facebook-ийн хувьд 18:00 цаг гэдэг нь аль цагийн бүсийн, хэдэн сарын хэдний өдрийн болох нь тодорхойгүй зурвас хэзээ ч бичихгүй бөгөөд сүүлийн өгүүлбэр нь гүйцэт биш болохыг та харж болно.

Ингээд эцэст нь хэлэхэд энэхүү зурвастай хамт ирж буй бичлэг нь "Video of the Internet” хэмээх цахим хуудсанд хоёр долоо хоногийн өмнө нийтлэгдсэн, Цукербергийн бичлэг дээр ам нийлүүлж эвлүүлсэн, дуу оруулга нь хүртэл зөрсөн байгаа нь харагдана.

Түүнчлэн бичлэгийг хуулсан хуудасныхан "Мэдээж хэрэг тоглоом шүү дээ...” хэмээн сэтгэгдэл хэсэгтээ үлдээжээ. Тэгэхээр Facebook-ийн хувьд сүүлийн үед үнэхээр олны анхаарлын төвд орж, Цукерберг хүртэл "Үнэтэй хувилбар” байж болох тухай ам нээсэн нь үнэн.

Гэхдээ үнэтэй боллоо гэхэд түүнийгээ ингэж Messenger-ээр дамжуулан илэрхийлэхгүй л болов уу. Facebook-тэй холбоотой шинэчлэл хийх тохиолдолд newsroom.fb.com хаяг болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах нь тодорхой юм.

Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, өөртөө болон бусад 18 найздаа битгий төвөг удаарай. Аан нээрэн Цукерберг Facebook-ийн дарга биш харин гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга гэсэн албан тушаал хашдаг.


844
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.