|

Youtube дээрх анхны 8К бичлэг

Сүнстэй тосгод хэмээх бичлэг гурван өдрийн өмнө Youtube дээр тавигджээ. Ийнхүү Youtube хэрэглэгчид бүгд 8К нягтрал бүхий бичлэг үзэх боломжтой болсон юм. Хамгийн гол нь танд 8К дэмждэг дэлгэц эсвэл проектор байгаа нөхцөлд шүү дээ.

Хэрвээ танд ийм өндөр нягтралыг харуулж чадах дэлгэц байгаа бол та 7680-ийг харьцах нь 4320 пиксел нягтралтай бичлэгийг үзэж болох нь. Зураглаач Люк Нойманны "6K EPIC DRAGON” камер ашиглан бичсэн энэ бичлэгийг одоогийн байдлаар 300,000 гаруй хүн үзжээ.

Сонирхуулахад Google компани 2010 оноос эхлэн 8К бичлэгийг Youtube дээр дэмждэг болсон ч өнөөдрийг хүртэл хэн ч ийм бичлэг байршуулаагүй аж. Мэдээж хэрэг 8К бичлэг тоглуулахад таны компьютерын хүчин чадал харьцангуй өндөр байх ёстой.

Core i7-4790 CPU-тэй, NVIDIA GeForce GTX 750 Ti график карттай миний компьютер хүртэл бага зэрэг гацаж байж 8К бичлэгийг тоглуулж байна. Өнөөдөр зах зээл дээр 8К бичлэг хийх чадалтай цөөн хэдхэн камер байгаагийн дээр 8К байтугай 4К тоглуулах дэлгэцтэй хүн ч цөөхөн учир нэг бодлын энэ бичлэг ямар ч хэрэггүй зүйл мэт.

 

1660
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.