|

Яагаад эмэгтэй лидер цөөхөн байдаг вэ? /илтгэл/

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ сайт болох Facebook-ийн Үйл ажиллигааны ахлах Sheryl Sandberg-ийн TED-д тавьсан сонирхолтой илтгэл.
 
Өнөөдөр энэ өрөөнд байгаа хүн бүр бид азтай гэдгээ хүлээн зөвшөөрнө гэдгээс яриагаа эхлүүлье.Бид ээж, эмээгийнхээ амьдарч байсан эмэгтэйчүүдийн карьер сонголт хязгаартай тийм дэлхийд амьдардаггүй. Өнөөдөр энэ өрөөнд байгаа ихэнхи нь Иргэний үндсэн эрх бүхий ертөнцөд өсч хөгжсөн атал зарим эмэгтэйчүүдэд тэдгээр эрх одоо болтол байдаггүй ертөнцдөө бид амьдарсаар байна. Үүнээс гадна бидэнд асуудал бий, Энэ бол жинхэнэ асуудал. Энэ асуудал бол: Эмэгтэйчүүд дэлхийн хаана ч мэргэжлийнхээ шилдэг нь болохгүй байгаа явдал юм. Үүнийг тоо баримтууд маш тодорхой илтгэнэ. 190 төрийн тэргүүний 9 нь л эмэгтэй. Дэлхийн парламент дахь гишүүдийн 13 хувь нь эмэгтэйчүүд. Байгууллагуудын хувьд эмэгтэйчүүд удирдлага, С-түвшний албан тушаал, ТУЗ-ийн гишүүдийн 15-16 хувийг эзэлж байна. Эдгээр тоонууд 2002 оноос хойш хөдөлсөнгүй харин ч буруу чиглэлд явсаар байгаа юм. Түүнчлэн эмэгтэйчүүд удирддаг гэж боддог ашгийн бус байгууллагуудад ч удирдлагын түвшний 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
 
Бидэнд бас нэг асуудал байгаа нь эмэгтэйчүүдэд тулгардаг ажлын амжилт уу, хувийн амьдрал уу гэх хүндхэн сонголт. Гэрлэсэн ахлах менежерүүдийн дунд АНУ-д саяхан хийгдсэн судалгаагаар 3 гэрлэсэн эрэгтэй тутмын 2 нь хүүхэдтэй бол эмэгтэйчүүдийн хувьд 1 нь л хүүхэдтэй байх юм. Хэдэн жилийн өмнө би Нью-Йоркод нэг уулзалт хийсэн юм. Бид бүгдийн төсөөлдөг Нью-Йоркийн чаминхувийн өмчийн оффисуудын нэгэнд болсон. Би уулзалтанд орлоо. Уулзалт бараг 3 цаг үргэлжлэв. 2 цагийн дараа бие засах хэрэгтэй болоход бүгд босч зогссон. Уулзалт зохион байгуулж буй хамтрагч маань ихэд сандарч байгаа харагдав. Тэгэхэд би түүнийг өөрийнхөө оффист эмэгтэйчүүдийн 00 өрөө хаана байдгийг мэддэггүй гэдгийг ойлголоо. Тэд дөнгөж нүүж ирсэн юм болов уу гэж бодооднүүлгэлтийн хайрцаг хайхад тийм зүйл харагдсангүй. Тэгээд "Та нар энэ оффист дөнгөж нүүж ирсэн юм уу?" гэхэд тэр "Үгүй ээ, бид энд бараг жил болж байна" гэв. Би "Та намайг бүтэн жилийн хугацаанд энэ оффист хэлэлцээр хийж байгаа цор ганц эмэгтэй гэж хэлж байна уу?" гэхэд тэр над руу хараад "Тийм ээ, эсвэл та угаалгын өрөө ашиглах хэрэгтэй болсон цор ганц нь байх" гэсэн юм. (Инээлдэв)
 
Эндээс дараахь асуултууд гарч ирч байна: бид үүнийг яаж засах вэ, тэдгээр тоонуудыг яаж өөрчлөх вэ, үүнийг яаж өөрчлөх вэ? Би яриагаа эмэгтэйчүүдийг ажиллах талбарт тогтоон барих талаар ярьж эхлүүлмээр байна. Учир нь би үүнийг л хариулт гэж бодож байгаа юм. Ажиллах талбарын өндөр цалинтай хэсэгт, ирээдүйд удирдагч болохоор хүмүүст, Форчун 500 гүйцэтгэх захирлын албандэсвэл эдгээртэй дүйцэхүйц салбаруудад миний ойлгосноор, гол асуудал бол эмэгтэйчүүд цөөрч байгаа явдал юм. Хүмүүс үүний тухай одоо маш их ярьж байна. Компаниудад байх хэрэгтэй уян хатан цагийн хуваарь, ментор хөтөлбөр, үйлчилгээ зэргийн тухай ярих болжээ. Би өнөөдөр эдгээрийн талаар ярихгүй, хичнээн чухал хэдий ч би ярихгүй. Би өнөөдөр бид хувь хүн талаасаа юу хийж чадах вэ гэдэгт ач холбогдол өгмөөр байна. Бид өөрсөддөө хэлэх хэрэгтэй зурвас юу вэ?Хамтарч ажилладаг, бидний төлөө ажилладаг эмэгтэйчүүдэд хэлэх зурвас юу вэ? Бид охиддоо хэлэх зурвас юу вэ?
 
Би энэ ярианд ямар нэгэн шүүмж байхгүй гэдгийг тодорхой хэлмээр байна. Надад зөв хариулт байхгүй. Надад өөртөө ч өгөх зөв хариулт байхгүй. Даваа гаригт би өөрийн амьдардаг Сан Францискогоос энэ хэлэлцүүлэгт оролцохоор гарсан юм. 3 настай охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөд тэр миний хөлийг тэврээд "Ээж ээ, онгоцонд битгий суу" гэж уйлсан. Энэ нь маш хэцүү байдаг. Заримдаа би буруутай мэт санагддаг. Би гэртээ байдаг эсвэл ажил хийдэг, ийм зүйлийг мэдэрдэггүй ямар ч эмэгтэй байдаггүй гэдгийг мэднэ. Тиймээс бүх хүн ажил хийх нь зөв гэж хэлж байгаа юм биш шүү.
 
Миний өнөөдрийн яриа ажилдаа үлдэх хүсэлтэй байгаа танд өгөх зөвлөгөө байх болно. Миний бодлоор 3 зөвлөгөө байна. 1-рт, ширээнд суу. 2-рт, хамтрагчаа жинхэнэ хамтрагч болго. 3-рт, өөрөө явахаасаа өмнө битгий яв.
 
Дугаар 1: ширээнд суу. Фэйсбүүк дээр хэдхэн долоо хоногийн өмнө бид төрийн нэгэн өндөр албан тушаалтныг урив. Тэр Силликон Валлигийн зарим компаниудын гүйцэтгэх захирлуудтай уулзахаар ирсэн. Хүн бүр ширээнд суув. Тэгэхэд түүний хэлтсийн нэлээд ахлах түвшингийн 2 эмэгтэй түүнтэй хамт ирсэн байв. Би тэдэнд "Ширээнд суу. Алив ээ, ширээнд ойртон суу" гэхэд тэд өрөөний буланд очиж суув. Коллежийн ахлах курст байхдааби Европын Оюун ухааны Түүх хэмээх хичээлийг сонгосон юм. Коллежийн иймэрхүү зүйлд дуртай биш гэж үү? Би үүнийг одоо хийж чаддаг ч болоосой гэж хүсдэг юм. Би энэ хичээлийг өрөөний хамтрагч Керри, утга зохиолын шилдэг оюутан, тэр удалгүй гайхалтай утга зохиол судлаач болсон.Мөн ухаалаг залуу, усан-поло тоглодог анагаахын бэлтгэл ангийн, 2-р курсын оюутан эрэгтэй дүүтэйгээ үзсэн юм.
 
Бид 3 энэ хичээлийг хамт үзлээ. Керри бүх номыг Грек болон Латин эх хувиар нь уншиж, бүх лекцүүдэд суудаг байлаа. Би Англи хэлээр бүх номнуудыг уншиж, ихэнхи лекцүүдэд суусан. Манай дүү бага зэрэг завгүй байлаа. Тэр 12 номноос 1-ийг л уншиж, хэдхэн лекцэнд сууж, шалгалтаас хэдхэн хоногийн өмнө манай өрөөнд давтлаганд суусан. Бид 3 шалгалтандаа хамт очиж суув. Бид тэнд 3 цаг суусан ба бидний жижиг цэнхэр тэмдэглэлийн дэвтрүүд тийм ээ, би тийм хөгшин.Шалгалтын дараа бид бие бие рүүгээ харан "Хэр хийв дээ" гэж асууцгаав. Керри "Бурхан минь, Гегелийн диалектикийн үндсэн санааг зурсан гэж санагдахгүй байна", би "Би философичдийн мөрддөг Жон Локийн эд хөрөнгийн онолтой холбогдсон ч болоосой гэж үнэхээр хүсч байна" гэв.Харин манай дүү "Би ангидаа хамгийн сайн дүн авчихлаа" гэв. "Чи ангид хамгийн сайн дүн авлаа гэнээ? Чи юу ч мэдэхгүй шүү дээ."
 
Эдгээр явдлуудад байгаа асуудал тоон баримт юу харуулсныг харуулж байна: эмэгтэйчүүд зориудаар өөрсдийнхөө ур чадварыг дутуу үнэлдэг. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийг туршихад,тухайлбал голч оноотой адил бүрэн зорилтот шалгууруудыг асуувал эрэгтэйчүүд бага зэрэг өндөр хэлж байхад эмэгтэйчүүд бага зэрэг бууруулж хэлдэг. Эмэгтэйчүүд ажлын байранд өөрсдийнхөө төлөө тохиролцдоггүй. Коллежоо төгсөн ажилд орж буй хүмүүсийн дунд явуулсан сүүлийн 2 жилийн судалгаагаар хөвгүүдийн эсвэл эрэгтэйчүүдийн 57 хувь нь анхны цалингаа тохиролцож байхадэмэгтэйчүүдийн 7-хон хувь нь тохиролцож байжээ. Хамгийн чухал нь эрэгтэйчүүд амжилтаа өөртэйгөө хамааруулж байхад эмэгтэйчүүд бусад гадаад хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байв.Хэрвээ та эрчүүдээс яагаад сайн ажиллав гэж асуувал тэд "Би мундаг. Ойлгомжтой шүү дээ. Яагаад асууж байгаа юм бэ" гэх болно. Харин эмэгтэйчүүдээс ингэж асуувал хэн нэгэн түүнд тусалсан, тэд азтай байсан, тэд маш их хичээсэн гэж хариулна. Энэ ямар хамаатай юм бэ? гэж үү. Энэ маш их хамаатай. Яагаад гэвэл хэн ч ширээнд биш өрөөний буланд суудаггүй юм. Өөрийн амжилтаа хүлээн зөвшөөрдөггүй эсвэл өөрийнхөө амжилтыг ч ойлгоогүй хэн ч тушаал дэвшихгүй.
 
Би хариулт амархан ч болоосой гэж хүсдэг. Би хамтран ажилладаг бүхий л залуу бүсгүйчүүд, эдгээр гайхалтай эмэгтэйчүүдэд "Өөртөө итгэ, өөрийнхөө төлөө тохиролц. Өөрийн амжилтыг эзэмш" гэжхэлж чаддаг ч болоосой гэж хүсдэг. Би үүнийг охиндоо хэлж чаддаг ч болоосой гэж хүсдэг. Гэвч энэ нь тийм ч амар биш. Учир нь дээр өгүүлсэн тоон баримтууд нэг зүйлийг харуулж байна. Амжилт болон тааламжтай байдал нь эрэгтэйчүүдтэй эергээр холбогдож байхад эмэгтэйчүүдийн хувьд эсэргээрээ. Хүн бүр толгойгоо дохиж байна, учир нь бид үүнийг үнэн гэдгийг мэднэ.
 
Үүнийг маш тод харуулсан нэг судалгаа байна. Алдарт Харвардын Бизнесийн сургуулийн Хэйди Ройзен хэмээх эмэгтэйн тухай хийгдсэн туршилт. Тэр бол Силликон Валли дэх нэгэн компаний оператор бөгөөд тэрээр өөрийнхөө танилуудыг ашиглан маш амжилттай хөрөнгө оруулагч болсон билээ. Тийм ч эрт үед биш ээ, 2002 онд Колумбын Их сургуулийн профессор нэг туршилт хийсэн ба "Ховард" Ройзен дээрхийг хийсэн болгов. Тэрээр 2 бүлэг оюутнуудад энэ кэйсийг өгөв. Тэр ганцхан үгийг л сольсон: "Хэйди"-г "Ховард" болгож. Гэвч энэ ганцхан үг маш их ялгааг харуулсан юм.Дараа нь тэр оюутнуудаас судалгаа авав. Сайн мэдээ гэвэл эрэгтэй, эмэгтэй оюутнууд бүгд Хэйди болон Ховардыг тэнцүүхэн өрсөлдөгч гэж бодсон гэв. Энэ сайн хэрэг. Муу мэдээ нь бүгдэд Ховард таалагдав. Тэр сайн залуу. Та түүнтэй ажиллахыг хүснэ. Та түүнтэй бүхэл өдөржин загасчилахыг хүснэ. Хэйди? Тийм ч итгэлтэй биш байна л даа. Тэр бага зэрэг хувиа хичээсэн бас зальжин. Та түүнтэй хамтран ажиллахыг хүснэ гэдэгтээ итгэлгүй байна. Энд л хүндрэл байгаа юм. Бид охиддоо, хамтран ажиллагсаддаа бид өөрсдөө онц дүн авч чадна гэдэгтээ итгэлтэй бай, албан тушаал дэвш,ширээнд суу гэж хэлэх хэрэгтэй. Мөн ах дүү нар нь л хийх хэрэгтэй гэж буруу боддог ч, үүнийг тэд өөрсдөө хийх боломж байдаг. Энэ дэлхийд тэдний төлөө үүнийг бид хийх хэрэгтэй.
 
Энэ бүгдээс хамгийн гунигтай зүйл бол үүнийг санана гэдэг үнэхээр хэцүү. Миний хувьд ичмээр байдаг боловч үнэхээр чухал гэж боддог нэгэн түүхийг ярих гэж байна. Саяхан би Фэйсбүүкт 100 гаруй ажилчдад энэ яриаг хийсэн юм. Хэдхэн цагийн дараа тэнд ажилладаг нэгэн залуухан эмэгтэйминий жижиг ширээнээс зайтай суугаад, надтай ярихыг хүсч байна гэв. Би "Тэгье" гэхэд тэр сууж, бид ярилцав. Тэр "Би өнөөдөр нэг зүйлийг сурлаа. Би гараа өргөсөөр байх хэрэгтэйг сурлаа" гэхэдби "Юу гэсэн үг вэ?" гэж асуув. Тэр "Та энэ яриаг хийж байхдаа дахин 2 асуултанд хариулъя гэсэн.Би бусад олон хүмүүсийн адил гараа өргөж байсан, та 2 асуултанд хариулсан. Би гараа буулгахдаа бусад бүх эмэгтэй гараа буулгасан ч, дараа нь та зөвхөн эрчүүдээс дахин асуулт авч байсныг анзаарсан юм" гэв. Тэгээд би бодлоо. Хөөх, хэрвээ би биш юм бол өөр хэн үүнд санаа тавих юм бэ гэж. Яг энэ яриаг хийж байхдаа, энэ ярианы үеэр бүгд гараа өргөсөөр байхад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү боломж хүртдэг гэдгийг компани, байгууллагынхаа менежерийн хувьд хэр сайнанзаарч харж чадаж байгаа бэ? Бид эмэгтэйчүүдийг ширээнд суулгах хэрэгтэй.
 
(Алга ташилт).
 
Зөвлөгөө 2: Өөрийн хамтрагчаа жинхэнэ хамтрагч болго. Бид гэртээ гаргадгаасаа илүү хөгжил дэвшлийг ажиллах талбарт гаргадаг гэдэгт итгэлтэй болсон. Үүнийг тоо баримт маш тод харуулна.Бүтэн цагийн ажил хийдэг, хүүхэдтэй эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн хувьд эмэгтэй нь эрэгтэйгээс 2 дахин их гэрийн ажил хийж, мөн эрэгтэйгээс 3 дахин их хугацаанд хүүхэд хардаг байна. Эндээс эмэгтэй 2 юмуу 3 ажилтай, эрэгтэй нь ганцхан ажилтай болох нь харагдана. Нэг нь гэртээ байх шаардлага гарвал хэн нь ажлаасаа гардаг гэж та бодож байна? Үүний шалтгаанууд маш төвөгтэй,үүнд тухай ярих цаг ч байхгүй. Гэхдээ би үүний шалтгааныг бүтэнсайны хөлбөмбөгийн тэмцээн үзэх, эсвэл залхуурал гэж бодохгүй байна.
 
Би шалтгааныг маш төвөгтэй гэж боддог. Нийгмээрээ бид хөвгүүдийг охидуудаас илүү амжилтанд хүрэхийг шахдаг гэж би боддог. Би гэртээ байдаг, гэртээ ажилладаг эрчүүд ажил хийдэг эхнэрээ дэмждэг, энэ нь хэцүү байдаг гэдгийг мэднэ. Намайг Ээж ба Би гэдэг юманд явахад тэнд нэг аав байсан. Бусад ээжүүд түүнтэй тоглодоггүй болохыг анзаарсан. Энд л асуудал байгаа юм. Учир нь хэрвээ бид бүгдийг эрх тэгш болгож, эмэгтэйчүүдийг ажлын талбарт үлдээмээр байгаа бол, гэрээсээ ажиллана гэдэг ямар ч хүний хувьд дэлхий дээрх хамгийн хэцүү ажил тул бид үүнд ач холбогдол өгөх хэрэгтэй. (Алга ташилт). Судалгаагаар тэнцүү орлоготой, тэнцүү үүрэг хариуцлагатай гэр бүлийн тэн хагас нь салдаг болохыг харж болно. Энэ нь тэнд байгаа хүн бүрт хангалттай урам зориг өгөөгүй бол тэд илүү Би үүнийг яаж тайзан дээр хэлэх юм бэ? тэд бие биенээ Библийн утгаар илүү мэдэх хэрэгтэй.
 
(Дуу алдав).
 
Зөвлөгөө 3: Өөрөө явахаасаа өмнө битгий яв. Эмэгтэйчүүдийн ажилдаа үлдэх шалтаг шалтгаан нь -- Би үүнийг үргэлж хардаг -- эргээд тэдний гарах шалтгаан болдог нь тун хачирхалтай. Ийм зүйл болсон юм. Бид завгүй байв. Бүгд завгүй. Эмэгтэй ч завгүй. Гэтэл тэр хүүхэдтэй болох талаар бодож эхлэв. Тэр хүүхэдтэй болох талаар бодож эхэлсэн тэр агшнаас хүүхдэд бэлдэж эхэлсэн. "Би яаж ажлын төлөвлөгөөндөө үүнийг багтаах вэ?" Чухамдаа тэр агшнаас хойш тэр гараа өргөхгүй, хөгжил дэвшил хайхгүй, шинэ төслүүд авахгүй, "Би. Би үүнийг хийхийг хүсч байна." гэхээ болино. Тэр ухарч эхлэнэ. Асуудал бол бүгдээрээ түүнийг тэр өдөр жирэмсэн болсон гэж үзье, тэр өдрөөс жирэмсний 9 сар, 3 сарын жирэмсний амралт, эргээд хэвэндээ орох 6 сар, маш хурдан өнгөрөх 2 жил. Миний харснаар ихэнх тохиолдолд сүй тавих, хуримаа хийх, хүүхэдтэй болохоор хичээх тухай эмэгтэйчүүд хэтэрхий эрт бодож эхэлдэг. Нэг эмэгтэй энэ талаар надтай уулзахаар ирэв. Надад тэр их залуу харагдаж байв. Би "Та хоёр хүүхэдтэй болох талаар бодож байгаа юм уу" гэхэд "Үгүй ээ, би гэрлээгүй." Түүнд найз залуу ч байгаагүй. "Чи үүний талаар дэндүү эрт бодож байна." гэж би түүнд хэлсэн юм.
 
Гэхдээ гол нь та нэгэнт чимээгүйхэн ухарч эхлэсэн бол юу болох вэ? Үүгээр дайрч өнгөрсөн хүн бүр бас би танд хэлмээр байна. Гэртээ нэгэнт хүүхэдтэй болсон бол ажилдаа буцаж очиход ажил тань маш сайн байх хэрэгтэй шүү. Учир нь хүүхдээ гэртээ үлдээнэ гэдэг маш хэцүү. Таны ажил урам өгөхүйц байх хэрэгтэй. Таны ажил таныг сорьсон байх хэрэгтэй. Танд өөрчлөлт хийж буй сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. Мөн хэрэв 2 жилийн өмнө та биш, таны хажууд суудаг залуу тушаал дэвшсэн бол, 3 жилийн өмнө та шинэ боломжуудыг хайхаа больсон бол та уйдах л болно. Учир нь та хөлөө хаазан дээр гишгэсээр байх хэрэгтэй байсан. Өөрөө явахаасаа өмнө битгий яв. Үлд.Хүүхэдтэй болж амралт аван ажлаа орхих тэр өдрийг хүртэл хөлөөрөө хаазан дээр гишгэсээр байтэгээд шийдвэрээ гарга. Урьдчилан алсын шийдвэрийг битгий гарга, ялангуяа хийж байгаагаа төдийлөн ухамсарлахгүй байвал.
 
Харамсалтай нь миний үеийнхэн манлайлал дахь тоонуудыг өөрчлөхгүй нь ээ. Тэд зүгээр л хөдлөхгүй байна. Бид хүн амын 50 хувьд нь очихгүй байна миний үед, аль ч салбарын манлайд[эмэгтэйчүүд] 50 хувьд нь хүрэхгүй. Гэхдээ би ирээдүй үе маань чадна гэдэгт найдаж байгаа. Миний бодлоор улс үндэстний талыг, компаниудын талыг эмэгтэйчүүд удирдах тэр дэлхий сайхан дэлхий байх болно. Гэхдээ энэ нь хэдийгээр их тустай ч хүмүүс зөвхөн эмэгтэй ариун цэврийн өрөө хаана байдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг биш юм. Би сайхан дэлхий бий болно гэж боддог. Би 2 хүүхэдтэй.Миний хүү 5 настай, охин маань 2 настай. Би хүүгээ ажиллах талбар эсвэл гэртээ хувь нэмрээ бүрэн оруулах сонголттой байгаасай гэж хүсдэг. Би охиноо зөвхөн амжилтанд хүрэх бус, харин түүний амжилтуудыг нь үнэлж сайшаадаг байгаасай гэж хүсдэг. Баярлалаа.
 
(Алга ташилт)
Эх сурвалж: www.hiub.mn
1441
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.