|

Балетчин охины гайхалтай бичлэгүүд

 

13 настай балетын бүжигчин охин Яна Черепановагийн богино бичлэг Reddit цахим хуудаст тавигдсанаас хойш тэрээр олны анхаарлыг татсан байна. Түүний бичлэгүүдийг үзсэн хүмүүс айх гайхах нь зэрэгцэж, балетын хамгийн хүнд хэцүү дасгалуудыг хийж буй Янагаар өөрийн эрхгүй бахархсан аж.

Яна охин өөрийн Инстаграм хуудаснаа бэлтгэлийнхээ хэсгүүдээс нийтэлдэг ба спортын тамирчдын бэлтгэлдээ ашигладаг бөөрөнхий ёроолтой дискэн дээр итгэлтэй нь аргагүй тогтох түүний бичлэг олон хүнийг алмайруулсан юм.


13 настай бүжигчин охины энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс түүнийг яг л хөгжимт хайрцаг доторх эргэлддэг хүүхэлдэйтэй адил байна гэж зүйрлэжээ.

Зарим нэг хүмүүс түүний бичлэгийн доор, "Би зүгээр өмдөө өмсөхдөө л долоо хоногтоо нэг хоёр удаа унадаг.”, " Би энэ дискэн дээр хоёр хөлөөрөө ч зогсож чадахгүй юм байна.” хэмээн түүний тэнцвэрийг биширч буйгаа бичсэн байв.

Яна фуэтэ элементийг удаашруулсан хэлбэрээр хийж буй нь балетын урлагт маш хүнд элементэд тооцогддог аж.

Reddit цахим хуудасны нэгэн хэрэглэгч, " Зарим бичлэг дээр түүний хөл хугарчихсан, эсвэл хөлийг нь хиймлээр эргүүлчихсэн юм шиг харагдаж байна.” гэж бичжээ.

Яна өвдөг нь шилбэний булчин руугаа гадагш эргэх чадвар буюу "икс хөл” гэх элементийг төгс эзэмшсэн болохыг түүний бичлэгүүдээс харж болох юм. Энэ нь балетын бүжигчний хувьд өндөр чадвартайг нь харуулсан элемент бөгөөд ийм чадварыг эзэмших нь маш хүнд бөгөөд зарим тохиолдолд эрүүл мэндэд ч эрсдэл  учруулах аюултай байдаг аж.

Балетын талаар мэдлэг хомс нэгэнд түүний хийж буй элементүүд цочирдмоор санагдаж магадгүй юм.

Яна Черепанова одоо Вагановагийн нэрэмжит Оросын балетын академид суралцдаг аж. Дэлхийн балетын анхны сургуулиудын нэг болох Вагановагийн нэрэмжит академид Анна Павлова, Матильда Кшесинская, Михаил Барышников зэрэг балетын алдартай бүжигчид суралцаж байсан түүхтэй.

Яна барууны сэтгүүлчдийн хараанд хэдийн өртөөд амжсан аж. Өнгөрсөн жил Италийн Derivati Sanniti сэтгүүлд Янагийн ээжийн ярилцлага гарч байсан гэнэ. Тэрээр Яна 4 настайгаасаа эхлэн балетаар хичээллэсэн тухай дурджээ.

9 настайдаа Яна Екатеринбургийн Щелкунчик балетын театрын гоцлол бүжигчин болсон аж. Түүний гэр бүл одоо Санкт Петербург хотод амьдарч байгаа бөгөөд төрөлх хотынхон нь краудфандингийн тусламжтайгаар Янагийн гэр бүлд том хот руу нүүж, алдартай академид суралцах мөнгийг нь цуглуулж өгсөн гэнэ.


1129
  • Өнгөрсөн шөнө болсон аваргуудын лигийн тоглолтын тойм бичлэгүүд Үзсэн   1217 2016-09-29
  • Тэ Жангум буюу Ли Ён Эгийн Монгол хоол амталсан түүх /бичлэг/ Үзсэн   2194 2014-10-05
  • Усны хувцас өмссөн 95кг жинтэй махлаг бүсгүй олныг гайхшруулжээ Үзсэн   2816 2014-10-05
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   990 2014-10-21
  • Sexy love dance Үзсэн   3091 2015-07-10
  • HERO ENTERTAINMENT ИЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ 07 01 Үзсэн   2441 2014-07-18
  • AI vs Nelly Илжигдсэн бичлэг Үзсэн   1271 2014-10-22
  • Үнсэх гээд аварга могойд хамраа хазуулжээ Үзсэн   1088 2016-01-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.