|

Видео: Дөнгөж төрсөн моншоо үнсэж буй эх Горилла

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

АНУ-ын Смитсонианы Үндэсний хүрээлэнгийнхэн өнгөрсөн ням гарагт шинэ гишүүнээ хүлээн авчээ. Тус хүрээлэнгийн "оршин суугч” Калаяа хэмээх горилла төрж бяцхан монштой болж, Моке хэмээх нэр хайрлажээ. Моке гэдэг нь Лингала хэлээр бяцхан, жижигхэн гэсэн утгатай аж. Моке нь есөн жилийн дараа төрж буй нам дор газрын эр горилла болж буй гэнэ.

Анх удаа уулзаж буй эх горилла моншоо үнсэж, тэвэрч, хөхүүлж буй бичлэг нь сошиал сүлжээнд цацагдаад буй юм. Калаяа, Моке хоёрын бичлэг цацагдсан даруйдаа Тарзан хэмээх хүүхэлдэйн киноны сайхан сэтгэлт горилла эхийн тухай өгүүлэмж амьдралд ойр, сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүллээ гэх үгстэйгээр түгэж байна.

Смитсонианы хүрээлэнгийн ажилтны хэлснээр Калаяа, Барака нарыг Амьтны хүрээлэн, усан сангийн нийгэмлэгээс төлөвлөсний дагуу нийлүүлж ийнхүү үр зулзагатай болгожээ. Калаяа болон бяцхан Мокед зориулан тусгай хэсэг гарган өгчээ. Ингэснээр эх, монш хоёрыг илүү дотно байх, шинэ оршин суугчийнхаа тохь тухыг хангаж буй хэрэг аж.

"Нам дор газрын горилла нь нэн ховордсон амьтны тоонд ордог учраас түүний байгалийн жамаараа өсч үржих боломжоор нь хангах нь онцгой ач холбогдолтой явдал юм. Манай хүрээлэнгийн ажилтнуудын зорилго нь анх удаа төрж буй Калаяад элдэв хүндрэл үүсгэхгүй байх, эсэн мэнд төрүүлэх байсан. Бидний ч, Калаяагийн ч зүгээс маш их тэвчээр шаардсан явдал боллоо. Бид Калаяагаараа бахархаж байна” гэж Смитсонианы хүрээлэнгийн ажилтан Мередит Бастиан сэтгүүлчдэд хэлжээ.

Олон улсын байгаль хамгаалах холбооноос нам дор газрын гориллагийн тоо толгой буурахад нөлөөлж буй гол зүйл нь өвчин, хулгайн ан гэж үзэж буйгаа илэрхийлдэг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нам дор газрын гориллын тоо өнгөрсөн 20-25 жилийн хугацаанд байснаасаа даруй 60 хувиар буурчээ.

 

1008
  • Өвөө ч үзүүлж өгч байна даа Үзсэн   1285 2015-09-10
  • Үзэгээ нэг ч таслалгүйгээр тойрог зурангаа уран зураг зурж байна Үзсэн   4014 2014-08-01
  • Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх Үзсэн   744 2022-06-07
  • Хүн нохой хоёрын зодоон Үзсэн   1948 2014-11-28
  • Мууранд ийм их хайртай байх гэж Үзсэн   1180 2015-08-21
  • Тогоочийн клуб нэвтрүүлэг Үзсэн   1232 2015-01-05
  • Эрчүүдийн айдас хүйдэс Үзсэн   861 2019-05-09
  • Зэвүүн яриа - Suld spinning-ийн захирал Сүлд оролцлоо Үзсэн   1350 2017-08-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.