|

Тосгоны бүх хүн өрөөсөн бөөрөө заржээ

Дэлхийн хаа нэгтээ бүх оршин суугч нь өрөөсөн бөөрөө зарсан буюу хулгайлуулсан тосгон байдаг гэхэд итгэмээргүй сонсогдож байгаа биз?

Энэ бол Балба улсын Хокс тосгон. Балбад болсон аймшигт газар хөдлөлтөөс болж ард иргэдийн амьдрал улам хүндэрсэн тул өрөөсөн бөөрөө зарах тохиолдол энд элбэгшжээ. Тэр бүү хэл Хокс тосгоны гудамжинд яваа хүнийг гэгээн цагаан өдрөөр хулгайлж, өрөөсөн бөөрийг нь авсан тохиолдол цөөнгүй. Заримд нь бөөрний төлөө алтан уул амлаж, боловсролгүй нэгнийг мунхруулан "Бөөр чинь дахиад ургана" гэх зэргээр ятгадаг аж. Мөн өөр мэс засал хийх нэрийдлээр хууран аваачиж бөөрийг нь авсан хэрэг ч зөндөө. Одоо энэ хавийн нутгийг "бөөрний донор" гэж нэрлэх болжээ.

Хамгийн аймшигтай нь үе үе зориудаар хүнийг хөнөөж, 2 бөөрийг нь авдаг гэнэ. Эргүүлийн цагдаа нар энэ хавьд тогтмол эргүүл хийдэг ч бөөрний брокеруудаас хүмүүс айсаар байна.

Гита бүсгүй ердөө 2000 доллараар өрөөсөн бөөрөө заржээ. "Манай байшин муудаад нурж унах шахсан байсан. Гэтэл газар хөдлөлтөөр балгас болсон доо. Тэгээд шинэ гэртэй болохыг хүссэн юм. Энэтхэгт очиж мэс засал хийлгэсэн, ердөө хагас цаг л болсон байх. Гэхдээ дараа нь 3 долоо хоног эмнэлэгт хэвтсэн" гэж ярилаа.


Бөөр авсны дараа үлдсэн сорви. 


 


4 хүүхэдтэй Гита бүсгүй бөөрөө зарж, шинэ байшин худалдаж авчээ. 

 

 
1309
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.