|

МУГЖ, Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай”

 

МУГЖ, дуучин Т.Ариунаа "Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” ханийн тухай магтан дуулсан дууны клипийг амралтын өдрийн видео мэдээ булангаараа хүргэж байна.

Энэхүү дууны үгийг МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан бичсэн бол аялгууг СГЗ, ая зохиогч Л.Балхжав, хөгжмийн найруулгыг "UP Music” продакшны продюсер  Н.Халиун, дууны бичлэгийг "Намуун” студийн захирал Х.Баярсайхан зэрэг уран бүтээлчид хийжээ.

Амралтын өдрүүдийг хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлээрэй.

"Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” дууны үг 

Чиний эзгүйд би цамцыг чинь дэрлэж унтдаг
Ийм л дотнохон үнэр хорвоогоос олдохгүй
Нэрийг чинь гийгүүлдэг эгшиг байхсан
Замыг чинь ариулах цагаан сүү байхсан
Миний өлмийд чи хайраа асгаж амьдардаг
Ийм л үнэн сэтгэлийг хэнээс ч би олохгүй
Алдааг чинь уучилдаг цагаатгал байхсан
Айдсыг чинь үргээх залбирал байхсан би

Дх:
Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа
Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно оо
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй
Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээн гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай

Чи минь салхи болвол би салхи болно оо
Чимээгүй борооны дуслаар мэлмэрэн урснаа
Чамайг од болж тэнгэрт асвал
Чанх дэргэд чинь бас од болж гэрэлтэнэ ээ

Дх:
Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа
Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно оо
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй
Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээн гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай

Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээн гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай

1198
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.