|

ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ

Хятадын "Weibo” цахим хуудсанд амьд үлдэхийн төлөө гайхалтай тэвчээр гаргаж, мөчөө өөрөө тасдаж буй голын хавчны бичлэг цацагдаж, шуугиан тарьж байна. Уг бичлэгийг анх хятад халуун тогооны ресторанд хооллож байсан Жүки нэртэй Тайванийн иргэн олон нийтэд дэлгэжээ. Тус ресторан нь голын хавчийг амьдаар нь шөлөнд чанаж үйлчилдгээрээ алдартай ажээ.

Гэтэл халуун шөлөн дундаас арайхийн гарч ирэн сарвуу мэт хөлөө өөрөө тасдан байж тэмцэж буй хавчийг хараад Жүки ихэд өрөвдөн хооллох нь бүү хэл, гэртээ аваачиж, аквариумд хамгаалан тэжээж буй гэнэ. Өрөвдэлтэй хавчны бичлэг интернэт ихэд алдаршиж, Холливудын жүжигчин Жефф Голдблум хүртэл "Юрийн галавын цэцэрлэг” киног санагдуулж байна хэмээн жиргэжээ.

Сонирхолтой нь, голын хавчны үе мөч нь гэмтсэн ч дахин төлжиж, хэвийн ажилладаг гэнэ. Хөх мөрний сав газраар амьдардаг Хятадууд ихэвчлэн загас, хавч төрөлтнөөр хоол бэлтгэдэг байна.

1262
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.