|

Хүүхдийг нь машинаараа дайрчихаад “хохь чинь 400 мянган төгрөг өгье” гэжээ

Дархан-Уул аймагт цэцэрлэгийн хүүхэд машинаараа дайрч гэмтээсэн эмэгтэй жолоочийг шалгаж байгаа юм байна. Өөрийн буруутай үйлдлээс болж хүүхэд дайрч гэмтээчихээд ар гэрийг нь доромжилсон эмэгтэй жолоочийн талаар ээж нь хаана хандахаа мэдэхгүй байна.

Тэрбээр өөрийнхөө цахим сүлжээнд "Хэдэн өдрийн өмнө эв эрүүл, дуулж бүжиглээд гүйж явсан хүүг минь дайрч гэмтээчихсэн. Гэтэл өнөөдөр эмчилгээний төлбөр нэхэмжилж эмчилгээг цаг алдалгүй явуулмаар байна гэтэл элдвээр дайрч доромжиллоо. Тэр эмэгтэй жолооч "Хохь чинь 400.000 төгрөг өгье хэргээ хаалгуулаад гомдолгүй гэсэн акт гаргаж өг гэсэн.  Энэ мөнгөөр хүүгийн минь амь нас эрүүл мэндийг үнэлж байгаа нь даанч гомдолтой байна.  
Өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн байж шүү дээ.

Мөн Дархан-Уул аймгийн цагдаа нь одоо гэрчийн мэдүүлэг авалгүй шүүх эмнэлгийн магадлагаа гээд хохирогч болсон бидэнд үзүүлж танилцуулах материалыг үзүүлэхгүй юм. Байцаагч нь зугтаагаад ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болчихоод байна.  Дайрч гэмтээсэн жолоочийн талынхан элдэв үгээр дайрч доромжлоод чаддаг юм бол шүүхээрээ яваад эмчилгээний мөнгөө олж ав гээд дарамтлаад байдаг. Ёстой Монголд хуулийг гууль болгодог улсууд чинь төрийн хувцас өмссөн цагдаа нар л юм байна даа  Монгол төрийн цагдаа мөнгө өгсөн талд үнэн дуулгавартай үйлчилдэг юм байна даа. Яах вэ” гэж бичжээ.

Дайруулсан хүү аймгийнхаа гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд том хүний дозоор өвчин намдаах тариа байнга тариулж байгаа талаар ээж нь ярьж байна. 

814
  • Яг түүн шиг II дугаар - А. Хишигдалай (Б. Маралжингоо- 17 нас) Үзсэн   1485 2017-04-10
  • Бригада 14 анги Үзсэн   1304 2015-01-09
  • Almost Home богино хэмжээний анимешинг гаргасанг хүргэж байна Үзсэн   1465 2014-11-27
  • А.Төгсбаяр-”Хайрын төлөө” Үзсэн   786 2018-09-21
  • Дуучин Очгэрэлийн шинэ уран бүтээл ”Хайр” Үзсэн   1424 2014-09-25
  • Б.Түвдэндорж аваргын түүхэн баримтат кино Үзсэн   1481 2016-11-22
  • Нөхрийн гарт орсон бүсгүйн хэлэх үг Үзсэн   1246 2015-09-09
  • Монголд л харин хэрэгтэй санаа байна даа Үзсэн   1840 2015-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.