|

123 давхар "Lotte World Tower" руу нүцгэн гараараа авирчээ

 

Францын иргэн, чөлөөт авирагч 55 настай Альберт Роберт гэгч хүн БНСУ-ын төвд байрлах "Lotte World Tower" руу ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй нүцгэн гараараа авирчээ. Тус барилга дэлхийн хамгийн өндөр барилгуудын тавдугаарт ордог юм. Барилга руу авирах түүний хүсэлтийг тус цамхагийн удирдлагууд хүлээж аваагүй тул өчигдөр буюу энэ сарын 6-нд ийнхүү зөвшөөрөлгүй авирчээ. Түүнийг замынхаа талд орж байхад нь хамгаалалтын албаныхан саатуулж зогсоосон байна.

Альберт Роберт "Би 75 давхар хүртэл авирсан. Тэр үед хамгаалагчид гарч ирсэн. Хэсэг муур хулгана болж байгаад өөрийнхөө хүслээр баригдсан" гэжээ. Тэрээр толгой эргэх өвчтэй боловч сонирхлоороо чөлөөт авиралт хийдэг байна.

Робертын энэ авиралт нь хоёр Солонгосын найрсаг харилцааг дэмжиж буй утгатай гэнэ. Тэрээр "Ким Жон Ун, Мүүн Жэ Ин хоёрт талархлаа илэрхийлж байгаа арга маань энэ юм" гэж хэлжээ.

"Гэхдээ тэр зөвшөөрөлгүй авирсан. Энэ хэтэрхий аюултай шүү дээ" гэж "Lotte World Tower"-ийн албаны хүн хэлжээ. 

55 настай Альберт Роберт 2012 онд Катарын нийслэл Доха дахь 300 метр өндөр "Aspire Tower" руу хамгаалалтгүй, хамгийн хурдан авирснаараа Гиннесийн рекорд тогтоож байжээ.

Роберт хамгаалагч нарт баригдан, өргөгч кранаар дээш гарахад цагдаа нар түүнийг тэр дор нь баривчилсан байна. Тэрээр өмнө нь олон удаа чөлөөт авиралт хийж байгаад баривчлагдаж, хэдэн мянган долларын торгууль төлж байжээ. Энэ удаагийн үйлдэлд нь хэр их хэмжээний торгууль ирэх нь одоогоор тодорхойгүй байна. 



1051
  • Ээж нь гэрийнхэндээ дараагийн хүүхдийнхээ хүйсийг зарлаж байгаа нь ... Үзсэн   1073 2017-08-07
  • Өглөөг инээдээр угтъя: Ийм тэнэг хулгайч байх уу? Үзсэн   2039 2015-03-16
  • Владимир Путин: Манай түншүүд хаана байна? Үзсэн   1110 2015-11-18
  • БУРИАДАД СОЛИР УНАЖЭЭ /ВИДЕО/ Үзсэн   1076 2016-10-27
  • Месси-Роналду нар "Мөрөөдлийн театр"-д тулалдав (Бүтэн бичлэг) Үзсэн   1575 2014-11-20
  • Бичлэг: “Эл Чапо”-ийн хүүг баривчилсан цагдааг 200 удаа буудаж хөнөөв Үзсэн   761 2019-11-09
  • Хорт хавдар хэрхэн үүсдэг вэ Үзсэн   1248 2016-06-22
  • Маск-"Эх хэл" хошин шог xaxaxa Үзсэн   1652 2016-01-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.