|

МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа

МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын хамтарсан анхны уран бүтээл "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа. 

"Яг түүн шиг" шоугаар Монгол түмний хүндлэлийг илүүтэй хүлээсэн жүжигчин Т.Бархүүд гавъяат маань хоёр жилийн өмнө уг шоуны үеэр хамтран уран бүтээл хийх саналыг тавьж байжээ. Тэдний энэ амлалт биелэлээ олж ийнхүү шинэхэн бүтээл нь мэндэлсэн байна. 

"Чамдаа уусна" дууны аяыг Л.Балхжав хөглөж шүлгийг Ж.Мөнхбат сийрүүлсэн бол дууны өнгө аяс, илэрхийлэмж зэрэгт гавъяат өөрөө продюсерээр ажиллажээ. Харин дууны клипийг "Artech Media" студийн хамт олон бүтээжээ. 

Тус дуу МУГЖ Т.Ариунаагийн "Тэнгэр шиг бай" цомогт багтсан юм. Түүний энэ цомог яруу найрагч О.Дашбалбар агсны шүлгээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр уг гайхалтай шүлгийг дуу болгохоор ажиллаж буй гэдгээ ч дуулгалаа. 

Мөн тэрээр шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж буй бөгөөд үүний анхдагч нь жүжигчин Т.Бархүү байсныг онцолсон юм. 

1284
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.