|

"Spider-man: into the spider-verse" хүүхэлдэйн кино хэд хэдэн "хүн аалз"-тай

 

 

"Columbia Pictures” болон "Sony Pictures Animation”-ийн хамтын бүтээл, "Marvel Comics”-ийн супер баатраас сэдэвлэсэн "Spider-Man: Into The Spider-Verse" хүүхэлдэйн киноны сурталчилгааг цацаж эхэллээ.

Уран бүтээлчдийнх нь тодорхойлсноор өмнө нь гарч байсан "Хүн аалз" уран сайхны кинонуудаас ангид, бие даасан шинэ хувилбар болон гарч буй энэ кино нь оны сүүлээр буюу 12 дугаар сарын 14 -нд нээлтээ хийх юм. Энэхүү кинонд нэг биш нэлээд хэдэн хүн аалз гардгаараа онцлогтой аж.

Супер баатрын комик дүрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн кинонуудаас өнгөрсөн онд гарсан "The Lego Batman Movie" хамгийн их буюу "Box Office”-оос нийт 310 сая ам.долларын орлого олж байжээ. Үүний дараа "20th Century Fox”-ийн бүтээл "Captain Underpants: The First Epic Movie" хүүхэлдэйн кино 125 сая ам.долларын орлогоор удаалсан байна.

"Spider-Man: Into The Spider-Verse" хүүхэлдэйн кино 12 дугаар сарын 14-нд нээлтээ хийнэ.

Зургийг: www.bbc.com

BloombergTV.mn

 


 

2001
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.