|

“Тэмүүлэн аниа”-г шагшин магтацгааж байна

 

"Яг түүн шиг” шоуны мэдээллээр долоо хоног бүрийн эхэнд уулздаг ёсон тогтох нь ээ. Учир нь энэ шоу нэвтрүүлэгт үзэгчдийн шүүлт маш чухал нөлөөтэй учраас тэр биз ээ. Өчигдрийн дугаарын шүүлтэд гэхэд сэтгэл дундуур үзэгч олон байна. Мэдээж энэ дугаарын шилдэг хоёрын оноо маш өрсөлдөөнтэй нэмэгдсээр эцсийн дүнд жүжигчин Ч.Очгэрэлд "A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн 3 оноогоо хандивласнаар өөрөө үзүүрлэж хоцорсон юм.

 

Жүжигчин Ч.Очгэрэл энэ удаад Dua Lipa-г дуурайсан нь амжилттай болж, дуулалтын хувьд ч шүүгчдээс  сайн, онц үнэлгээ авсан бөгөөд дүр төрхийн хувьд ч зөвхөн будалтаар өөрчлөлт хийх төдийд засварлаад л болсон. Тэгвэл Ц.Тэмүүлэнгийн хувьд дугаараас дугаарт улам задарч, ахиж дэвшиж байгаа нь өчигдөр бүр ч илүү тодрон харагдсан гэж шүүгчид ч, үзэгчид ч дүгнэж байна. Тэрээр Ардын жүжигчин А.Долгорын дүрд хувирсан юм. Дуулалтын хувьд хоолойн өнгө үнэхээр адилхан сонсогдож байсан бол дүр хувиргалт ч амжилттай болсон гэдгийг "АЖ А.Долгорын залуу үеийг харагдуулж байна” гэх шүүгчийн үг тодхон илэрхийлж байлаа. Тиймээс энэ дугаарт Ц.Тэмүүлэн тэр намбалаг эмэгтэйн, дуурийн дуучны дүрийг маш амжилттайгаар бүтээж, яг түүн шиг болж чадсан гэж дүгнэх хүн олон байлаа. Оролцогч Цэдо "Тэмүүлэн аниа” гэж хэлж андууртал дүрээ бүтээсэн Ц.Тэмүүлэнгийн үзүүлбэр шилдэг болоогүй ч түүнд өгөх үзэгчдийн санал өчигдөр чамлахааргүй хувиар нэмэгдсэн биз ээ.

Ийнхүү Ч.Очгэрэлийг ялагчаар тодруулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан бол аман хүзүүдсэн Ц.Тэмүүлэнг сайшаан магтах сэтгэгдлийн цуваа хөвөрсөөр байна. Ямартай ч шилдэг хоёр үзүүлбэрийг хамтад нь хүргэе. Хэрхэн дүгнэх нь үзэгч, уншигч таны мэргэн ухаан мэдэх хэрэг ээ.

 


 

808
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.