|

Хятадад дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ байдаг

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ байдаг.
108 метр өндөр уг хүрхрээ нь Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотын төвд байрлах тэнгэр баганадсан барилгад байдаг ажээ. 121 метр өндөр, "Олон улсын Лиебиан плаза” нэртэй уг барилгад зочид буудал, худалдааны төв болон оффисууд байрладаг байна.
Гэвч хүрхрээг ажиллаж байгааг харах тийм ч хялбар зүйл биш ажээ. Учир нь онцгой үйл явдал тохиож байгаа үед л хүрхрээг ажиллуулдаг гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
118 киловаттын хүчин чадал бүхий усны шахуургатай уг хүрхрээг ажиллуулахын тулд хоёр цаг бэлтгэдэг байна. Үүний зэрэгцээ хүрхрээг нэг цаг ажиллуулахад 118 долларын цахилгаан төлбөр гардаг ажээ.
БНХАУ-ын баруун өмнөд нутгийн  Гуйжоу муж нь тус улсын хамгийн хурдацтай хөгжиж буй мужуудын нэг бөгөөд тус мужид хөгжлийн томоохон төслүүд хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ тус мужид дэлхийн хамгийн өндөр гүүр, дэлхийн хамгийн том радио телескопын таваг байдаг билээ.
 

 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
1292
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.