|

Дүүгээ анх удаа тэвэрч буй жаалхүү олны хайрыг булаав

Массачусетс мужийн Мелрөүз хотын оршин суугч Жессика болон Майкл Маротта нарын зургаан настай хүү Майки нь эцэг, эхээсээ эрэгтэй дүүтэй болгож өгөхийг үргэлж хүсдэг байжээ. Ээж нь хэдийгээр жирэмсэн болсон ч 2017 нэгдүгээр сард 11 долоо хоногтой ураг нь эндсэн аж. Тиймээс хүүгээ дүүтэй болгох нь хосуудын хувьд маш хүнд асуудал болжээ. 

Эцэг, эх нь хүүдээ энэхүү гунигт явдлын талаар огт яриагүй байна. Энэ талаар 39 настай Жессика бүсгүй "Хүү маань дандаа л "Би хэзээ эрэгтэй дүүтэй болох вэ?” хэмээн асуудаг байлаа. Хүүгээ дүүтэй болгох нь үнэндээ амаргүй байсан тул бид "Цаг нь ирэхээр болно доо” гэдэг байв. Найзууд болон ангийнхан нь бүгд дүүтэй болсон нь Майкид хүндээр туссан байсан байх. Тиймээс бид нэмэр дээр нэрмээс болж хүүгээ зовоохгүйн тулд дүү нь эндсэн талаар хэлээгүй юм. Бид удаан хугацаанд хичээсний дүнд хүүхэд олсон ч түүнийгээ алдчихсан. Бидэнд маш хэцүү байсан. Гэхдээ олон гэр бүлд ийм зүйл тохиодог болохоор даваад гарах л хэрэгтэй болсон” хэмээсэн юм. 

Энэ явдлаас хойш найман сарын дараа Жессика бүсгүй дахин жирэмсэн болсноо мэдсэн ч болгоомжлох үүднээс 12 долоо хоногтой болсныхоо дараа л хүүдээ хэлжээ. Майки хүү дүүтэй болно гэдгээ мэдээд магнайгаа хагартал баярласан гэнэ. 
Ийнхүү гуравдугаар сарын зургаанд бяцхан Жэйк хүү мэндэлжээ. Гэхдээ тэрбээр хугацаанаасаа есөн долоо хоногийн өмнө төрсөн байна. Тиймээс Майки дүүгээ тэврэх мөчийг дахин 10-аад хоног хүлээх хэрэгтэй болжээ. Ийнхүү хүсэн хүлээсэн өдөр нь ирж дүүтэйгээ уулзаж буй Майки хүү үнэхээр хайр татам байсан гэнэ. Зургаахан настай жаалхүү сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан юм. "Үнэхээр хайр хүрэм байсан. Хүү маань маш их догдолсон. Тэр сандарсандаа хөхөрч, нүдээ хурдан хурдан цавчилж байсан” хэмээн ээж нь ярьжээ. 

Ээж, хүү хоёр 62 хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. Том хүү нь ахынхаа үүргийг хэрхэн биелүүлж буй талаар Жессика бүсгүй "Майки дүүдээ маш их хайртай. Дүүгийнхээ дэргэдээс холдохгүй, түүнд хөгжилтэй, хөөрхөн үлгэрүүд ярьж өгдөг. Жэйк ахдаа амар тайван байдлыг авчирсан. Жэйкийг уйлж эхлэхэд Майки гүйж ирээд түүнийг тайвшруулдаг. Хүү маань ахын үүргээ сайн биелүүлж байгаа. Тэд хамтдаа байх дуртай. Жэйкийг инээлгэсэн анхны хүн нь Майки. Удаан хугацааны турш тэр зөвхөн Майки руу л харж инээмсэглэж байсан. Би хөвгүүд минь насан туршдаа ойр дотно байна гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичсэн байна. 
683
  • ТАМГА ХАЙЧВАА ХҮНамын зодоон Үзсэн   1216 2016-03-25
  • Бразил бүсгүйчүүд шиг сайхан өгзөгтэй болоход өдөтрт ердөө л 6 минут шаардлагатай Үзсэн   1459 2016-06-24
  • Craigslist дээр тавигдаж байсан сэтгэл түгшээм зарууд (part 1) Үзсэн   918 2018-11-28
  • Өргөдлийн байнгын хорооны Намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангийн хурал Үзсэн   826 2019-02-12
  • "Дэгжин гүнж"-ийн ээлжит нэгэн элийрэл Үзсэн   2210 2015-03-10
  • The Maze Runner (2014) Монгол хэлээр Үзсэн   9387 2014-12-17
  • Гонжа Вуслатери-Миний бодол дуу Үзсэн   818 2018-10-26
  • Хамтарсан Засгийн газар байгуулах талаар МАН АН уулзаагүй байна (БИЧЛЭГ) Үзсэн   1318 2014-11-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.