|

Л.Эрдэнэчимэг сандарсандаа Г.Уянгын нэрийг барьсан гэв үү?

УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дахь ажлын өрөөндөө согтууруулах ундаа ууж, тамхи татаж буй бичлэг цацагдаж шуугиан тарьсан. Тухайн  үед уг бичлэгийг гар утсандаа хийсэн хүн нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга гэх мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл нэлээд хугацааны дараа УИХ-ын гишүүн асан Г.Уянга  medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа энэ талаар тайлбар өгчээ. Тэрбээр "Бичлэг миний гар утсанд байгаагүй, харин Л.Эрдэнэчимэг гишүүний өөрийн нь гар утсанд байсан. Бичлэгийг гишүүний өөрөө хүсч өмнө хэлснээ дахин давтан хэлж бичүүлж байгаа юм. Мартсан үгийг нь өөрөөс нь түрүүлж сануулж байгаа эрэгтэй гишүүний үгнээс үүнийг төвөггүй ойлгож болно. Бичлэгийг түүнийг хорлохоор хэн нэг нь нууцаар хийгээгүй шүү дээ. Гишүүний гуйлт, хүсэлтээр л өөрийн нь утсанд бичсэн.

Л.Эрдэнэчимэг гишүүн сандарсандаа л намайг өмнөө бариад хамаг хэргийн эзэн болгож харуулж чадсаныг би хожим ойлгосон. Ичсэн хүн хүн ална гэдэг нь л болсон. Би гар утсаа алдсан нь үнэн ч тийм бичлэг миний утсанд байхгүй. Гар утсаа алдсан талаар би Л.Эрдэнэчимэг гишүүнд ярьчихсан нь л түүнд олз болжээ. Гишүүний төрсөн өдөр 2 сарын 18-нд болдог. Энэ бол чуулган завсарласан үе. Би гар утсаа өнгөрдөг шинийн 5-нд буюу 10-аад хоногийн өмнө алдсан. Тэгээд ч тэр бичлэг МАН, АН хамтарч засаг барьж байх үед Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд болсон зүйл. Үнэн  мөнийг нь олж өгөхийг хүсч би прокурорт өргөдөл гаргасан. Бичлэгийг нийтэд цацсан хоёр залуу монтажлахдаа тэнд хэн хэн байгааг, хэн юу гэж хэлснийг бүгдийг мэдэж авсан байгаа. Үнэхээр шударга л юм бол тэр чигтээ бүх зүйлд шударга л байх хэрэгтэй.Би бичлэгийг зарсан  бол наанадаж өөрийнхөө дуу хоолойг арилгана биз дээ. Миний хэлсэн зарим үгийг дарчихсан л байна лээ, тэр хоёр"  хэмээн  ярьжээ.

Гэвч УИХ-ын гишүүн асан Г.Уянга  УИХ-ын сонгуулийн өмнө MN25 телевизийн ярилцлагад оролцохдоо "уг бичлэгийг өөрийн гар утсанд байсан, миний гар утас хулгайд алдагдсан"  мэтээр  ярьж байсан юм.  
 

1894
  • Audi компани зургаан шинэ загвар танилцуулна Үзсэн   841 2019-09-05
  • Samsung компанийн Galaxy S9/S9+ загваруудтай ТАНИЛЦ Үзсэн   1500 2018-02-26
  • Яруу найраг ба рок хөгжим хосолсон анхны клип Үзсэн   2053 2015-01-29
  • Фэйсбүүкийн эрхмүүд -дугаар 1- Нямбаяр Үзсэн   1493 2014-12-02
  • ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ Үзсэн   1274 2018-06-04
  • VANDEBO - SAIN BODOJ UZSEN UU Үзсэн   1232 2019-08-19
  • - 3D - Заавал үзээрэй, үнэхээр хөгжилтэй, татаана шүү Үзсэн   2530 2015-01-14
  • Хөхний хорт хавдраас сэргийлж өөрсдөө шалгаж сураарай /бичлэг/ Үзсэн   1619 2016-07-07
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.